2017 оны 10 дугаар сарын 31-нд 33 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б нь хичээлийн танхимдаа байхдаа бэртсэн гэнэ. Түүнийг ангийнх нь хөвгүүн болох Ө гэдэг хүүхдэд өшиглөж, зүүн өвдөгний тойгоо мултлуулсан байна. Үүнээс хойш хагас жилийн хугацаанд охины биеийн байдал улам хүндэрсэн гэж түүний ээж хэвлэлийнхэнд ярилаа. Үүнээс хойш охины биеийн байдал муудаж, өнөөдөр хүндэрсэн хэмээн мэдэгдсэн юм.
Сургууль дээрээ хөлөө гэмтээсэн охины ээжийн хувьд уг асуудалд гомдолтой байгаа гэнэ. Ээжийн хувьд дараах асуудлыг хөндсөн юм. ” Манай хүүхэд нярай байхдаа рахитттай байсан. Эмч нар биеийн тамирын хичээлд оруулж болохгүй гэж зөвлөгөө өгсөн. Энэ дагуу сургуульд уг зөвлөмжийг дамжуулан билээ. Өөр ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаан байхгүй. Эрүүл хүүхэд. Дээрх шалтгаанаас өөр суурь өвчин байхгүй. Сургууль дээрээ байхдаа ангийхан нэг хүүд өшиглүүлсэнг гэдэг. Тэгээд манай охин сөхөрч унаад их уйлсан байда юм. Удалгүй над руу залгаж ээжээ миний хөл өвдөөд байна гээд уйлаад ярьсан. Ийм нөхцөл байдал үүсээд байхад ангийн багш тоосон шинжгүй сууж байсанд өнөөдөр ч гомдолтой л сууж байна. Миний хувьд байр түрээлсэлдэг өрх толгойлсон ээж. Хагас жилийн хугацаанд охины минь бие улам л муудах болсон. Үе үе ухаан алдаж унадаг болсон. Алхаж чадахаа байсан. Эмнэлэгээр явж эмч нартай уулзахад гадагшаа явж эмчлүүлэхээс өөр аргагүй гэдгийг хэлсэн. Миний хамгийн их гомдож байгаа зүйл бол сургуулийн анги даасан багш энэ хугацаанд нэг ч удаа утсаар яриагүй. Биеийн байдлыг нь асуугаагүй. Есдүгээр сард нэг залгасан. Танай хүүхэд хичээлдээ ирэхгүй юм уу гэж хэлээд утсаа салгасан. Харин менежер нь Угаасаа чиний хүүхэд өвчтэй гэж доромжилсон” хэмээн гомдлон ярьж байна.
Уг хэргийг өмгөөлөгчөөр Ахмадын чөлөөт холбооны тэргүүн, өмгөөлөгч Г.Баасан ажиллаж байгаа гэнэ. Түүний хувьд уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно. Сургуулийн орчинд хүүхэд хохирох ёсгүй. Ер нь сургуулийн багш, ажилтан нар хүүхдийг ялгаварлан гадуурхах хандлага гаргах нь зүйд нийцэхгүй хэмээн байр сууриа илэрхийллээ.