"Таван толгойн бүлэг ордын эдийн засгийн үр өгөөж ба Хүний эрх" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг хийв

"Таван толгойн бүлэг ордын эдийн засгийн үр өгөөж ба Хүний эрх" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг хийв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Өөрчлөгч" эдийн засгийн сэтгүүлчдийн клуб, ХЭҮК-ын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клуб хамтран 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл "Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”- ний тайланг танилцуулж, хүний эрхийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийв.
"Таван толгойн бүлэг ордын эдийн засгийн үр өгөөж ба Хүний эрх" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг хийв"Таван толгойн бүлэг ордын эдийн засгийн үр өгөөж ба Хүний эрх" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг хийв"Таван толгойн бүлэг ордын эдийн засгийн үр өгөөж ба Хүний эрх" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг хийв"Таван толгойн бүлэг ордын эдийн засгийн үр өгөөж ба Хүний эрх" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг хийв"Таван толгойн бүлэг ордын эдийн засгийн үр өгөөж ба Хүний эрх" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг хийв
Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа өнгөрсөн 10 гаруй жил огцом нэмэгдэж, түүний улмаас байгаль орчин, нийгмийн өргөн хүрээтэй, ноцтой нөлөөллүүд үүсч буйг олон улсын болон үндэсний байгууллагууд, судлаачид баримтад үндэслэн анхааруулж ирсэн байна. Гэвч өмнөх судалгаанд анхааруулж байсан байгаль орчин, нийгэм, хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх асуудал 2016 оноос улам даамжирч, ноцтой үр дагаварт үүсч буйд орон нутгийн удирдлага, иргэд санаа зовниж, зохих дүн шинжилгээ хийж, арга хэмжээ авахыг холбогдох олон улсын ба үндэсний байгууллагуудад санал хүсэлтээ хүргүүлсээр иржээ. 2012 оны намар ХЭҮК санаачлан "Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба Хүний эрх" сэдэвт олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, уугуул иргэд, малчдын эрхийн асуудал, эрүүл, аюулгүй орчинд амьдрах зэрэг уул уурхайн бүс нутагт тулгамдсан асуудлыг хөндөж, олон улсын шинжээчид, төрийн байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, салбарын судлаачид, орон нутгийн иргэдийг оролцуулан асуудлыг хөндөж байсан удаатай. Тус хурлаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн улмаас дахин уг асуудлыг судалж, хүний эрхийн үнэлгээ хийлгэх болсон зэргийг харгалзан ХЭҮК-оос санаачлан Швед Улсын Байгаль орчны агентлаг, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй "Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төслийн хүрээнд "Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хийж, орон нутгийн иргэд болон нүүрс тээврийн үйл ажиллагаанд оролцогч жолооч, бусад ажилтнуудын эрхийн асуудлыг үнэлснийг сэтгүүлчидтэй уулзах үеэрээ онцолж байлаа.
Аливаа бизнесийн үйл ажиллагаан дахь "Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хийх суурь үзэл баримтлал нь НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс 2011 онд баталсан "Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим” байдаг тул ХЭҮК энэ удаагийн үнэлгээг мөн дараах зарчим тулгуурлан хийсэн билээ. Энэ зарчим нь:
•Нэгдүгээрт - Хамгаал. Төр нь зохистой бодлого, зохицуулалтаар дамжуулан хүний эрхийг гуравдагч талууд зөрчихөөс хамгаалах үүрэгтэй. Үүнд бизнесийн байгууллага хүний эрхийг зөрчихөөс хамгаалах үүрэг ч хамаарна.
•Хоёрдугаарт - Хүндэл. Аж ахуйн нэгж байгууллага нь хүний эрхийг хүндэтгэх үүрэг хүлээнэ. Энэ нь "үл хохироох” гэдэг зарчимд тулгуурлана. Аж ахуйн нэгж байгууллага нь эрсдлийн судалгаа, нөлөөллийн үнэлгээ, хуулийг чанд мөрдөх зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан хүний эрхийг зөрчихөөс сэргийлэх ёстой. Аж ахуйн нэгж байгууллага шууд бус байдлаар хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаанд оролцох, хамааралтай байх нь энэ зарчимд харшилна.
•Гуравдугаарт - Эрхийг сэргээ. Эрх нь зөрчигдсөн иргэд буюу хохирогчид эрхээ хамгаалах шүүхийн ба шүүхийн бус тогтолцоог бий болгох шаардлагатай. Төр нь хуулийн хүрээнд хохирсон иргэдийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах, гэм буруутай этгээдэд шүүх болон захиргааны аргаар хариуцлага тооцох ажлыг хариуцах ёстой. Мөн төрийн зүгээс хохирсон иргэдэд мэдээллийн болон бусад шаардлагатай туслалцааг үзүүлэх тогтолцоог бий болгож, компаниудаас иргэдийн гомдлыг хэлэлцэх, хохирлыг барагдуулах үр дүнтэй механизмыг бий болгохыг шаардаж, хяналт тавих хэрэгтэй. Компаниуд иргэдийн гомдол, саналыг хүлээн авч, яриа хэлэлцээрийн зарчмаар шийдвэрлэх механизмтай байх шаардлагатай.
Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ нь тодорхой бодлого, хөтөлбөр, төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох үйл явц юм. Үнэлгээний гол зорилго нь нөлөөллийг тодорхойлж, гарч болзошгүй сөрөг нөлөөг бууруулах, арилгах арга замуудыг илрүүлж, тодорхойлох байдлаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх явдал юм.
Гэвч өмнөх судалгаанд анхааруулж байсан байгаль орчин, нийгэм, хүний эрхэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх асуудал огт шийдвэрлэгдээгүй төдийгүй 2016 оноос улам даамжирч, ноцтой үр дагаварт хүрчээ. Тавантолгойн бүлэг уурхайн олборлолт, тээвэрлэлтэд оролцогч төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах, хөдөлмөрийн таатай нөхцөлөөр хангуулах, мэдээлэл авах, гомдол саналаа шударгаар шийдвэрлүүлэх зэрэг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн, улмаар дээрх эрхийн зөрчлүүд цаашид даамжрах хандлагатай байна. Иймд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээнд тулгуурлан дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
* Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэхтэй холбоотой үйл ажиллагааны улмаас хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцүүлж, хүний эрхтэй холбоотой зөрчлийг арилгах ажлын явцын талаар улирал бүр тайлагнах үүргийг Засгийн газарт үүрэг болгох;
* Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг мөрдөхгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлгөөний аюулгүй байдалд хохирол учруулж, хүний эрхийн зөрчил гаргасаар буй тус бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох шаардлагыг хүргүүлэх, улмаар одоогийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй, харилцан уялдаатай арга хэмжээг төрийн холбогдох байгууллага, уурхайн компаниуд, бусад аж ахуйн нэгжүүд авч хэрэгжүүлэхийг даалгах, хэрэгжилтийг үнэлэх;
* Хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах наад захын нөхцөлийг хангах хүртэл Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоох, мөн Хөдөлмөр, эрүүл ахуйн стандартыг мөрдөөгүй, мөрдөхөөс татгалзсан тээврийн байгууллагууд, нийтийн хоолны газар, засвар үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр зогсоох, холбогдох Зөрчлийн болон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах;
*Энэхүү танилцуулж буй Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх, нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд гарч буй хүний эрхийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Оролцогч талуудын зөвшилцлийн механизм бүрдүүлэх, байгаль орчны, хог хаягдлын, тээвэрлэлтийн зэрэг асуудлаар хамтарсан хяналт, мониторингийн тогтолцоотой болох, тулгарч буй бэрхшээл, саадыг шийдвэрлэх, шаардлагатай төсөв, хөрөнгийг дундын санд төвлөрүүлж, хамтарсан шийдвэр гаргах зэргээр хамтын хүчин чармайлт гаргах;
* Оролцогч талуудын зөвшилцлийн механизм бүрдүүлэхдээ тус ордод олборлолт хийж буй уурхайн 3 компани төдийгүй тус ордтой холбоотой ханган нийлүүлэлт хийж буй шатахуун түгээх, тээвэрлэлт, хүнсний үйлчилгээ зэрэг бусад компани, оролцогч талуудыг бүрэн хамруулж, уг зөвшилцлийн механизмын дундын мэдээлэл харилцаа, зохицуулалтыг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран хэрэгжүүлэх зэрэг болно.
Хэлэлцүүлэгт "Өөрчлөгч" сэтгүүлчдийн клуб, "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид клубын гишүүд, Авто тээврийн үндэсний төв, ЭЗСЭШХ-ийн хүрээлэн, Монголын Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга ТББ, "Гложекс майнинг консалтинг групп”-ын төлөөлөл оролцож мэдээлэл солилцлоо. "Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г бүрэн эхээр нь энд дарж уншина уу. [3.33 Mb]