Мэргэжлийн засгийн газрын эдийн засгийг аврах энэрэнгүй төлөвлөгөө нь хэн нэг нь өрөвдөж өөрсөд нь хөнгөлөлттэй зээл өгөх гэж ойлгосон бололтой. Үүндээ бат итгэчихээд өөрсдөө хаа хамаагүй очиж бөхөлзөж суух болжээ. Үүний тод жишээ нь 4,3 тэрбум ам долларын зээл олгоно гэж баталгаа өгөөгүй БНХАУ-ын өмнө бараг л өвдөг сөхөрч толгой гудайх нь холгүй сууна. Яг үнэндээ тэд манайд тийм хэмжээний мөнгө шууд өгчихгүй. Өгөх байсан бол өөр яриа хэлэлцээр хийж, барьц ахиулах бодлогыг хэрэгжүүлэх байсан биз. Харин тэгсэнгүй. Бас болоогүй Энэтхэг улсаас 1 тэрбум ам долларын зээлийг бас л авна гээд гүйгээд байгаа. Тэр ч тодорхой бус. Энэ мэтээр хэн нэгнээс мөнгө авна гэж итгэж суухынхаа оронд өөрсдийнхөө нөөц бололцоог дайчлахгүйгээр эдийн засгийн хямралаас иргэдээ гаргаж чадахгүй гэдгийг Ж.Эрдэнэбат болон түүний танхимийнхан ойлгох нь чухал гэж УИХ-ын зарим гишүүн өгүүлж байна.
УИХ-ын гишүн Ч.Улаан
Тэгэхээр Олон улсын валютын сангийн Стандбай хөтөлбөрт орохоос өөр гарц үлдсэнгүй. Гэхдээ уг хөтөлбөр нь ямар болзолтой яаж орж ирэх нь тодорхой биш. Тэд шууд орж ирээд бидэнд валют цутгачихгүй. Тиймээс 2017 оны 3 сарын 21 нд төлөх Хөгжлийн банкны 580 сая долларын үндсэн зээлээ яаж барагдуулах аргаа засгийн газар шийдэх ёстой. Үүнийгээ хийх боломж нөөцөө өнөөдөр ашиглахгүй бол оройтох нь байна.