Ус сувгийн удирдах газрынхан бүтээн байгуулалтын дээд шагнал хүртлээ

Ус сувгийн удирдах газрынхан бүтээн байгуулалтын дээд шагнал хүртлээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн босгон дээр нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг “Гаруда 2018” шилдгүүдээ шалгарууллаа.

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрлөөр шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай.

Энэхүү бүтээн байгуулалтын дээд шагнал гардуулах ёслолын үеэр Ц.Төрхүү даргатай Ус сувгийн удирдах газар “Дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэр” төрөлд Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам хоолойг шуудуугүй технологиор доторлох төслөөр Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “GARUDA 2018” цомын эзэн боллоо.