Дотоод нөөцөө ашиглах ухаан Мэргэжлийн засагт алга

Дотоод нөөцөө ашиглах ухаан Мэргэжлийн засагт алга

Монгол Улсын эдийн засгийн аврах гарц нь зээл тусламж. Ийм л үгийг Мэргэжлийн засгийн газрын мэдлэг нь хэт өндөр сайд, дарга нар ам уралдан ярих болжээ. Үүндээ ч итгээд өдөр бүр л аль нэг улсаас мөнгө гуйхаас өөр ажил огт хийсэнгүй. Тэгсэн хэрнээ хурган дарга нар нь албаны машинаа сольж унаад л сууна. Зам тээврийн яамны хэд хэдэн албан тушаалтан машинаа сольж унасан байх юм. Гэтэл Монгол Улсын дотоод нөөц бололцоо эдийн засгийг сэргээх гарц боломж хангалттай байна. Тодруулах юм бол хөдөө аж ахуйн салбар. Уг салбарт бодитой, үр дүнтэй, зөв ажил хийж чадвал бидэнд боломж их. Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг улам эрчимжүүлж, чадалтай, өсөх боломжтой үйлдвэрлэлийг сэргээх зэргээр ажиллах шаардлагатай байна. Тэгэхгүйгээр урагш гишгэхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва анхааруулсаар байна. Түүний хувьд засгийн газрын хэт удаан ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандсан хэвээрээ байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва