Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна. Өнгөрсөн 7 хоногт мөн хуралдаж, шийдэлд хүрч чадаагүй юм.
Өнгөрсөн 7 хоногт МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар У.Хүрэлсүхийг огцруулах асуудал хөндөгдсөн байна. Энэ саналыг М.Энхболдын фракцын төлөөлөл гаргаж тавьжээ.
Харин удирдах зөвлөлд олонхи суудлыг бүрдүүлж байга МАН-ын дарга У.Хүрэлсүхийн талынхан сөрсөн базаа хийж эхэлсэн дуулдана.
Нэгд:УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах санаачлага гаргах болно гэж зарим гишүүд нь цээжээ дэлдсэн байна.
Хоерт: Нийслэлийн засаг дарга С.Батболдыг огцруулах талаар ч яриа гаргасан гэнэ.
Харин М.Энхболдын талынхан зүгээр суухгүй. Хэрэв дээрх хоёр суудлаар оролдсон нөхцөлд У.Хүрэлсүхийг огцруулах ажлыг шуурхайлах тухай мэдэгджээ.
Өнөөдөр ч энэ асуудлаар удирдах зөвлөл хуралдаж шийдэлд хүрч чадахгүй бухимдсан хүмүүс л нэг нэгнийхээ өөдөөс ноцож байгаа гэнэ.
Өнөөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдэл хийсэн нь түмэн олонд хандсан хэрэн биш. Харин түрүүлж нүүж байгаа намынхаа нөхдийн эсрэг хийсэн үгэн бөмбөг гэж болно.
Ийнхүү МАН-ын эрх мэдлийн төлөөх тулаан дахин эрчийг авч ил цагаандаа гарч эхэлжээ.
Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг хэрэг яг өөрт нь ирлээ хэмээн У.Хүрэлсүхэд хандаж зарим намын нөхөд нь хэлж яваа дуулдана.
Харин М.Энхболдын талынхан илүү гишгэхгүйг хичээж, эрх мэдлийн төлөө улайрч эхэлжээ