Ардчилсан намын даргын Сонгуулийн сунгаа ид өрнөж байна. Хэн нь хэн вэ гэдэг дээр тус намынхан маш сайн мэдэж суугаа. Тэр дундаа албан тушаалтай хутгалдаж, асуудал бүхний дунд явсан хэд бол энэ 5 эрхэмийн хэнийг нь сонгуул хэрхэн явах замыг ойлгомжтой харж суугаа. Эдгээр 5 нэр дэвшигчээс хамгийн залуу хэдий ч бас л өнгөрсөн хугацаанд АН-ын бялуунаас хамгийн том зүсэм идэж явсан хүн бол Л.Гантөмөр.
Бас тэр хаана ч хэнээс ч Ц.Элбэгдоржийг өмгөөлнө гэсэн байр суурийг илэрхийлж яваа нэгэн.
Л.Гантөмөр гэж хэн вэ?
Л. Гантөмөр 1991онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль, 1996 онд Японы Сэндай коллежийг Цахилгаан холбооны инженер, 1999 онд Японы Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.
Тэрбээр 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХКомпанид дэд захирал, 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж, улмаар 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 2006-2007онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
Л.Гантөмөр 2012 онд УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар дахин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байв. Түүнийг ажиллах хугацаанд хэл амтай, хүүхдэд сургах бус суртал ухуулга, буруу замаар будаа тээлгэж мэдэх зарим хүүхдийн ном зохиол хэвлэгдэн гарсан байдаг. Үүнд сайдын хувиар хяналт тавиагүй гэх шүүмжлэл өнөөдөр ч нийгэмд өрнөж байгаа.
Түүний товч намтар нь ийм байна. Улс төрийн гал тогоонд 2000 оноос хойш чанагдаж яваа нэгэн.
Л.Гантөмөр өөрийн толгойгоор намын даргын өрсөлдөөнд орчихсон уу? Эсвэл өрөөлийн хүсэлтийг биелүүлэхийн тулд зүтгэж байна уу гэсэн асуултын олон хүн өөр хоорондоо тавих болжээ. Учир нь Л.Гантөмөр нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хаана ч өмгөөлнө. Хаана ч муу хэлэхгүй. Шахаж байсан ч түүний тухай муу муухай үг унагахгүй гэсэн хатуу байр суурьтай нэгэн.
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Л.Гантөмөр Ц.Элбэгдоржийг өмгөөлж байгаа бичлэг
Тэгэхээр тэр өөрийнхөө хүмүүсийг өмгөөлөхдөө сайн юм аа. Өмнө нь БСШУ-ны сайд байхдаа нэгэн хэлтсийн даргаа эцсээ хүртэл өмгөөлсөн. Элдэв муухайгаараа дуудуулсан. Мүүчи бүсгүйн бие хамгаалагч хэмээн цолуулахдаа хүрсэн. Гэхдээ түүний авах чанар нь тэр хамгаална гэсэн хүнээ хамгаалдаг бололтой. Харин АН-ын тэр хамгаалж дөнгөх болов уу?
АН-ын дарга болох гэж хамгийн их улайрч яваа хоёр хүний нэг бол Л.Гантөмөр гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй болов уу. Түүний хувьд намын даргын төлөө өрсөлдөнө гэдгээ эрт мэдэгдсэн. Бүр фракцаа тараачихлаа гэж шоудсан. Дараа нь өнөөх фракцынхаа 200 хүнийг нэг дор цуглуулсан. Тэгэхээр тэр үнэхээр цэнхэр хамгаалагч мөн үү?