Та бүхнийг мөнгөөр хэмждэг юм байна Харин би таниас өөр л дөө !!! Б. Ундармаа гишүүн ээ!!!!
Eagle телевизийн сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудсандаа УИХ-ын гишүүн Б.Ундармаад хандан байр сууриа илэрхийлжээ. Учир нь Б.Ундармаа гишүүн Б.Отгонд мөнгө өгөх тухай яриа өрнүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа хувийн "Капитал" банкаараа дамжуулан элдэв сангуудын /татвар төлөгчдийн мөнгө/-ийг хүүлсэн хэргийг би олон нийтэд хүргэсэн.Энэ мэдээллийн дараа миний найз нөхөд, ангийн хүүхдүүдээр дамжуулан "- Наад мэдээллээ устгачих!!! Битгий дахиж бичээч!! Мөнгө төгрөг өгье!!!" гэх мэтээр хэлүүлэх боллоо. Уулзья гэсэн найзынхаа урилгыг хүлээж авсандаа, утсаар залгасан найзынхаа дуудлагыг авсандаа харамсч сууна. Таниас болж гэмгүй сайхан явдаг хүмүүстэйгээ ч дахиж уулзахааргүй болох жишээтэй.
Мөнгөөр худалдаж болохгүй, хэмжиж бүр болохгүй зүйл гэж байдаг юм шүү. Сэтгүүлчийн хувьд нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёс зүй надад бий.Мөнгө хэрэгтэй ч түүнийг зөв, шударгаар, өөрийнхөө хөдөлмөрөөр олох ёстой л доо. Үйлийн үрд итгэж явдаг билээ би. Өврөөс нь чихэр горьдох үрдээ өгөх амттан байтугай аяга бантанг нь цадтал идүүлж чадахгүй "ажил, орлогогүй" ядуусаас "дээрэмдсэн" мөнгө чинь миний хоолойгоор үнэндээ давахгүй ээ!!! Таны банкаар дамжсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-ийн 7,6 тэрбум төгрөг эзэндээ очсон бол нэг ч гэсэн ядуу өрхийн амьдрал өөрчлөгдөх байлаа. Гэвч тэр мөнгийг та замаас нь "дээрэмдсэн". Ядаж эмэгтэй хүний хувьд та хоол тэжээлийн дутагдлаас хөхөнд нь сүү байхгүй, угжих ч сүү олдохгүй ядуу ээжийн зовлонг мэдэхгүй гэж үү!! Хэрэв мэдэхгүй бол Нийслэлийн хамгийн их ядууралтай Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөх эрх танд байхгүй !!!!! Та миний баримтыг үгүйсгэж даан ч чадахгүй л дээ!!! Хэдэн халтар төгрөгөөр худалдагдахгүй сэтгүүлч бас байдгийг мэдэж ав!!!! Дахиж намайг судлах, миний найз нөхдийг олж илрүүлэх шаардлага байхгүй!!! Би таны хувийн орон зайд нэвтрээгүй.Ард түмнийг төлөөлөх эрхийг чинь хөндөж байна!!!!! Ингэж төр түшихгүй ээ!!!!
ингэж бичих болсон шалтгаан нь өмнө нь сэтгүүлч Б.Отгон нь өөрийн цахим хуудсандаа дараах мэдээллийг оруулж байсан юм.
Юун "ЖДҮ", Юун "60 тэрбум".... Цаана чинь 300 гаруй тэрбумыг хувийн банкаараа дамжуулсан УИХ-ын гишүүн байна!!!!!!
"ЖДҮ"-чдийн зээлсэн 1 тэрбумыг тойрон шуугих мөртлөө цаана нь 300 гаруй тэрбумыг хувийн банкиндаа авчихсан УИХ-ын гишүүний талаар дурсах ч үгүйд би гайхаж байна. Дахиад шинэ баримт дэлгэе!!!!
УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮ-ийн сангаас зээл аваад зогсохгүй ажил орлогогүй хүмүүсийг орлогын эх үүсвэртэй болгох зориулалттай "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-ийн 7,6 тэрбум төгрөгийг хувийн "Капитал " банкаараа дамжуулан "мөнгө хүүлсэн" баримтыг саяхан би дэлгэсэн билээ.
"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-ын 7,6 тэрбум бол мөсөн уулын зөвхөн орой нь байлаа. Сүүлийн жилүүдэд түүний эзэмшлийн "Капитал " банк татвар төлөгчдийн 300 гаруй тэрбум төгрөгийг авсан ч буцааж хугацаандаа өгдөггүй, хүү, алдангийг ном журмын дагуу тооцож, төлж байгаа эсэх нь тодорхойгүй өдий хүрч байна. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгө бол татвар төлөгч та бидний сар бүр цалингаасаа суутгуулж, ирээдүйд тэтгэвэр авах, эмнэлэгийн үйлчилгээ авахдаа хэрэглэх мөнгө. Энэ мөнгө өнөөдөр банкинд хүүтэй хадгалагдаж, ядаж жилийн инфляциа нөхөх хэмжээнд эргэлдэж байх ёстой болохоос нэг улс төрчийн хувийн банкийг дэмжих зориулалттай мөнгө биш!!!!!
Б.Ундармаагийн УИХ-ын гишүүн болсон зорилго нь ердөө л хувийн банкаараа дамжуулсан энэ их мөнгөний хэргийг "нуун далдлах", хууль бус үйлдлээ "хамгаалах" байсан гэж би хардаж байна.
Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хууль хүчний байгууллага гэж Монголд байдаг бол татвар төлөгчдийн энэ их мөнгийг "Капитал" банк юунд зарцуулсныг шалгаж тогтоон, олон нийтэд мэдээлнэ үү!!!
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хувийн "Капитал" банкаар дамжуулсан татвар төлөгчдийн мөнгө
Эрүүл мэндийн даатгалын сан 131 тэрбум
Нийгмийн даатгалын сан 109 тэрбум
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан 52 тэрбум
Хөгжлийн банк 51 тэрбум
Жайка төслийн 12 тэрбум
Хөдөлмөр эрхэлэлтийг дэмжих сан 7,6 тэрбум
Нийт 362,6 тэрбум төгрөг
Хаана явааг хэлээд өгөөч!!!!!!
Сэтгүүлч Б.Отгон 2018.11.13
ийнхүү энэ мэдээллийг нь устгуулах гэж УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нэрийн өмнөөс зарим хүмүүс хандсан бололтой.
эх сурвалж: сэтгүүлч Баасанжавын Отгон фэйж хуудас