19001950 ЛАВЛАХЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЭНХ-АМГАЛАН: 1900-1950 МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХЫН ҮЙЛЧИЛГЭЭ АУТСОРСИНГ ОНЛАЙН ЛАВЛАХ РУУ ШИЛЖИЖ ЭХЭЛСЭН.
Үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлах 13 нас хүрлээ. 19001950 мэдээллийн лавлахын гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
1900-1950 лавлах Монголд мэдээллийн лавлах үйлчилгээний шинэ үеийг эхлүүлсэн гэж боддог. Энэ төрлийн үйлчилгээг Монголд амжилттай хөгжүүлсэн гол хүчин зүйл юу байсан бол?
Анх нэмүү өртөг шингээсэн тусгай дугаарын лавлах үйлчилгээг хэрэглэгчид “төлбөр төлнө” гэдэг талаас нь харж, үнэлж байсан тал бий. Гэхдээ нийгэм асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаагийн хэрээр мэдээлэл хамгийн үнэ цэнэтэй, чухал зүйл гэдгийг хэрэглэгчид төд удалгүй мэдэрч эхэлсэн л дээ. Үүнд мэдээж бүх төрлийн мэдээллийг нэгэн дор цогц байдлаар багтаасан 1900-1950 мэдээллийн лавлах үйлчилгээ маш том үүрэг гүйцэтгэсэн. Энэ утгаараа 1900-1950 бол энэ салбартаа тэргүүлэгч мэдээллийн цогц лавлах үйлчилгээ гэж хэлж болно. Одоогоос 10 гаруй жилийн өмнө хүмүүс ганц утас цохиод хэрэгтэй бүх зүйлээ мэдэж авна гэж төсөөлөө ч үгүй байсан бол энэ төсөөллийг 1900-1950 бодит болгож чадсан. Манай лавлахын хувьд үйлчлүүлэгч хэрэглэгчийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагыг хангах, харилцаа холбооны үйлчилгээг хялбаршуулах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажилласаар ирсэн. Өнөөдрийн асар хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн эрин зуунд хэрэглэгчийн цаг зав, зардал мөнгийг хэмнэх үүднээс хэрэглэгчидээ байнга судалсаар ирсэн нь үр дүнгээ өгч зах зээлд нэвтрүүлсэн үйлчилгээ бүр маань амжилт дагуулж байлаа. Иргэд итгэж залгаад инээмсэглэж харилцуураа тавих нь бидний хувьд үргэлж чухал байсан.

Хамгийн сүүлийн тайлангаар нийт оператор компаниудын бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 4,3 сая гэж гарсан байсан. Мэдээж энэ бол давхардсан тоо.1900-1950 лавлах руу өдөрт хэчнээн хэрэглэгч ханддаг вэ?
Цаг алдалгүй ажлаа бүтээе гэсэн цаг нартай уралдан ажиллаж байгаа хэдэн зуун мянган хэрэглэгчдэд бид 24 цагаар тасралтгүй үйлчилж байна. Дээрх үүрэн болон суурин операторын бүх хэрэглэгчийн тоог манай хэрэглэгчийн тоо гэж хэлж болно. Та сая хэллээ 4.3 сая хэрэглэгч гэж энэ нь манай улсынжижиг зах зээлд ханасан тоо. Энэ тоо нэмэгдэнэ гэхэд хэцүү. Харин бид эдгээр хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан чанартай, шинэ үйлчилгээ, шинэ хэрэглээг бий болгож ажиллах нь илүү чухал юм. Харилцаа холбооны салбар өөрөө войс үйлчилгээнээс дата үйлчилгээ рүү шилжих шилжилтийн үедээ явж байна. Манай салбарынхан ч үүнийг ярьдаг, тоон үзүүлэлтээр ч гарч ирдэг. Удалгүй манай бүх хэрэглэгч ирээдүйд дата хэрэглээтэй болно.
Танай лавлах дижитал технологийн энэ эрин үед ямар шинэ дэвшлүүд нэвтрүүлж байна вэ?
Хурдтай өөрчлөгдөж байгаа энэ нийгэмд, үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хурдтай сэтгэж, ажиллаж байж л хөл нийлүүлнэ. Бид үйл ажиллагаандаа богино хугацаанд бодит мэдээллийг гаргаж чадах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж цогц программ хангамжийг ашигладаг. Түүгээр зогсохгүй мэдээллийн лавлахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас анх удаа бид автомат дуудлага хуваарилалтын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Энэ нь хэрэглэгчдэд мэдээллийг илүү түргэн шуурхай өгөх боломжтой болсноос гадна үйлчилгээний ажилтны хувьд ч ашиглахад илүү хялбар болж, олон улсын стандартыг хангасан программ хангамж техник хэрэгслийг ашиглах нөхцөл бүрдсэн. Мөн бид хэрэгцээнд суурилсан технологийн шинэчлэлийг цаг алдахгүй хийж явахыг ажлынхаа нэг хэсэг гэж тодорхойлж явдаг. Ялангуяа манай салбарт энэ маш чухал.
Дата хэрэглээг удахгүй чухалчилдаг болно гэж та хэлсэн. Энэ шинэ шаардлагад 19001950 лавлах хэрхэн бэлтгэж байна вэ?
Өнөөдөр нийт хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь л ухаалаг утас хэрэглэж байна гэсэн судалгаа бий. Бүх салбарт дижитал хувьсгал гарна гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл бидний хэрэглээ улам л ухаалаг болно гэсэн үг. Үүнтэй хөл нийлүүлэх зарим талаараа түрүүлж алхахын тулд бид хэрэглэгчидэд үзүүлж байгаа үйлчилгээнүүдээсээ эхнээс нь онлайн дата хэлбэрт шилжүүлж эхлээд байна. Тухайлбал такси дуудлагын үйлчилгээ, зарын лавлах үйлчилгээ, билет захиалга, хүргэлтийн үйлчилгээ зэргийг нэрлэж болно. Такси дуудлагын хувьд бид EASY TAXI үйлчилгээг дуудлагын төвдөө явдаг жолооч нартаа амжилттай нэвтрүүлж дууслаа. Удалгүй оноос өмнө такси дуудлагын хэрэглэгчийн хэсэг маань зах зээлд нэвтэрнэ. Ингэснээр хэрэглэгч өөрийн байгаа газраасаа хүссэн үедээ гар утаснаасаа хөдөлгөөнт апплэйкшнийн тусламжтайгаар такси дуудах, дуудсан таксигаа ирж байгаа эсэхийг харах хянах, төлбөрөө цахим хэлбэрээр хийх зэрэг илүү амар хялбар боломжийг хэрэглэгчиддээ олгох юм. Бид хэрэглэгчийн зар мэдээллийг хамгийн олон сувгаар телевиз, радио, цахим ертөнц бүр сонин гээд бүх мэдээллийн сувгийг ашиглан хамгийн хүртээмжтэй хэлбэрээр тараадаг. Өөр ийм зарын суваг байхгүй. Тэгэхээр хэрэглэгч 19001950 ЗАР аппликэйшн, 19001950zar.mn сайтруу гар утас, компьютер, нөүтбүүкээр хаанаас хэзээ ч нэвтрээд өөрийн зар мэдээллээ түмэнд түгээж болно.

Байгууллага амжилттай ажиллахын цөм нь тухайн байууллагын хамт олны ур чадвар, чадвартай боловсон хүчин байдаг. Байнгын тасралтгүй энэ их нөр ажлыг чанартай гүйцэтгэх багаа яаж чадавхижуулж явдаг вэ?
Байгууллага бүр амжилттай, ашигтай ажиллахыг эрмэлздэг. Үүнд хүргэх гол зүйл нь оновчтой, бодлого удирдлагаас гадна чадварлаг, хичээл зүтгэлтэй, сэтгэлтэй баг хамт олон. Ажилчдыг үр бүтээлтэй, сэтгэл ханамжтай ажиллуулахад олон хүчин зүйл нөлөөлнө. Бид хүмүүсээ бүтээмжтэй ажиллах орчин, нөхцлөөр хангахыг онцгой анхаардаг. Тиймээс ч бид энэ онд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж ажлын байрны эрүүл ахуй нөхцлийг 100 хувь хангасан олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний танхимыг ашиглалтанд оруулсан.Манай компани ажилтнуудын нийгмийн ахуй хангамжийг сайжруулах үүднээс өдөр, үдийн хоол хөтөлбөрүүдийг нэвтрүүлээд 5 жил болсон харин энэ оноос Өглөө цай, Smart working арга хэмжээнүүдийг дотооддоо шинээр хэрэгжүүлээд, нэвтрүүлээд явж байна. Ажилчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэхэд анхаарах, хувь нэмэр оруулах нь чухал гэж бид үздэг. Тухайлбал ирэх жил English Academy гэсэн төслийг нийт ажилтан албан хаагчдынхаа дунд хэрэгжүүлэхэд бэлэн болж гаднаас туршлагатай багш нарыг урьж авчрах ажил эхлээд байна. Ажилчид маань үр бүтээлтэй ажиллахад цалин, урамшууллын оновчтой систем ч мөн нөлөөлдөг.
1900-1950 лавлахын дараагийн таван жилийн төлөвлөгөө юу вэ?
Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжил улам л хурдацтай, сонирхолтой, хэрэглэхэд амар хялбар болж байна. Өнөөдөр бид 60 гаруй үйлчилгээг хэрэглэгчдэд 24 цагаар утсаар хүргэж байна. Харин ирэх жилүүдэд мэдээллийн лавлах үйлчилгээ онлайнд тулгуурласан, бүрэн автоматчлагдсан смарт болно. Бид ч эхнээсээ онлайн дата дээр суурилсан үйлчилгээнүүдээ амжилттай нэвтрүүлж эхэлсэн.Түүнчлэн 1900-1950 лавлах 2012 оноос эхлэн олон улсын томоохон контентуудыг медиа агентлагуудтай хамтран хэрэгжүүлж байсан туршлагатай энэ үйл ажиллагаагаа ч улам өргөжүүлнэ. Удахгүй 1900-1950 мэдээллийн лавлах 15 жилийн ойтойгоо золгоно. Үүнийг угтаж бид байгаль орчинд ээлтэй Ногоон ирээдүй төсөл, Ажилчдын хүүхдийн цэцэрлэг гэсэн төслүүдийг хэрэгжүүлнэ.
1900-1950 танай байгууллагын хамт олонд 13 жилийн ойн баярын мэнд хүргэе. Олон арван жилийн онцгой,содон, амжилттай түүх бичихийг хүсэн ерөөе.
Баярлалаа. Бидний энэхүү амжилтыг 2005 оноос хойш хамтдаа байсан хэрэглэгчид, хамтрагч байгууллагууд болон энэ олон үнэнч, чадварлаг ажилтан албан хаагчидгүйгээр төсөөлөх боломжгүй юм.10 гаруй жилийн турш бидэнтэй хамт байсан үйлчлүүлэгч та бүхэн маань бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй. Мөн зөв мэдээллийг хүнд хүргэнэ гэдэг буянтай ажил гэж би боддог. Тиймээс хэрэглэгчиддээ үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай өгч байдаг зарим талаараа хэрэглэгчийн найз, зөвлөх болж байдаг нийт ажилтан албан хаагчид, хамт олондоо баярын мэнд хүргэе. Хөгжил дэвшил бидний туулж ирсэн зам, цаашид бичих түүхийн маань нэг хэсэг байх хэрэглэгч, хамтрагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж бүгдэд нь аз хийморь амжилт бүхний дээдийг хүсье. 1900-1950 лавлах үргэлж таньд үнэтэй цэнэтэй, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэх болно.
Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.