БАРИМТ: 128 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компаниудтай УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-аас зээл авжээ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэр тодорсоор...
Энэ удаад бид УИХ-д 2016 онд сонгогдсон, МАН-ын гишүүн Б.Ундармаагийн баримтыг дэлгэж байна.
Б.Ундармаа нь 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийг зээлжээ.
Ингэхдээ тэрбээр Авлигатай Тэмцэх Газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 100 хувь эзэмшдэг гэж дурдсан "Доктор МЭИК" ХХК-даа зээл авсан байх юм.
Гэтэл ийнхүү жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нэн хөнгөлөлттэй зээлтэй барьцалдах хэрэг түүнд байв уу?!
Баримт 1, ЖДҮХС-гаас Доктор МЭИК ХХК зээл авсан баримт, Эх сурвалж: Шилэн данс
Баримт 2, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамгийн сүүлд гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг, эх сурвалж: АТГ
(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой), УИХ-ын гишүүдийн ХОМ -ийг ЭНД дарж үзэх боломжтой.
эх сурвалж:ikon.mn