Сүүлийн үед замын цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд жолооч нарыг торгох үүрэг авчихсан мэт зам дээр ярайх болсон. Тэд ямар нэгэн өө олж хараад л шууд торгох гэж чухалчилж байгаа. Үүнийг зарим төрийн түшээ олж харсан нь олзуурхууштай.
Тухайлбал Өмнөговь аймгаас сонгогдсон Н.Амарзаяа гишүүний хувьд Замын цагдаагийнхан жолооч нарыг шууд торгох гэдгээ зогсоох хэрэгтэй. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед ийм үйлдэл нь оновчтой шийдэл биш юм. Харин үүнийхээ оронд аль болох ойлгуулж, зөрчлөө арилгах боломжийг нь олгох нь зүйтэй гэдгийг санууллаа.
Үнэхээр ч эдийн засгийн хямралтай үед иргэдийнхээ халаасыг төр тэмтрэх бус тэдэндээ үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, төрийн дарамтаа арилгах ёстой. Гэтэл төр улам л түмэндээ дарамтаа үүрүүлж, тэднээс яавал хэдэн төгрөг татаас хэлбэрээр авах вэ гэсэн үг, үйлдэл бүрийг л төр засгийнхан гаргаж байна. Энэ үед Н.Амарзаяа гишүүний үг үнэн агаад дэмжүүстэй сонсогдож байна.