“Цахим орчныг ЗӨВ болгоё“ аянд байгууллагууд нэгдэж байна

“Цахим орчныг ЗӨВ болгоё“ аянд байгууллагууд нэгдэж байна

ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком корпораци, Цагдаагийн ерөнхий газартай хамтранухуулга, нөлөөллийн ЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОЁ аян энэ сарын 01-ээс эхэлсэн. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэж, дэмжин ажиллаж байгаа бөгөөд цахим орчинд хүүхэд, залуус, олон нийт рүү чиглэсэн контентуудыг түгээхэд Монголын сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Монголын сайтын холбоо, Сошиалмедиа хөгжүүлэгчдийн холбоо хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй видео контент, 30 орчим зурагт постер аяныг зохион байгуулагчдын зүгээс гаргаад байна. Мөн ухуулга нөлөөллийн уулзалтууд, сургалтуудыг давхар хийж байгаа аж. Мөн энэхүү аяны хүрээнд сошиал давалгааг эхлүүлээд явж байна. Давалгаанд урлаг, соёл, спортынхон, залуучууд ихээр нэгдэж байна. 

“Цахим орчныг зөв болгоё”  аяныг та дэмжсэнээрээ цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох, олон нийтэд ойлголт, зөвлөгөө зөвлөмж өгөх, аливаа үүсч болох эрсдлээс өөрийгөө болоод гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалах, цахим зөв орчинг бүрдүүлж чадах юм. та гэр бүл, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн зөв хандлагын төлөө ЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОХ аянд нэгдээрэй. 

“Цахим орчныг ЗӨВ болгоё“ аянд байгууллагууд нэгдэж байна Arslan.mn“Цахим орчныг ЗӨВ болгоё“ аянд байгууллагууд нэгдэж байна Arslan.mn