Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд уг хуулийн ачаар Согтуугаар авто машин жолоодох иргэдийн тоо буурч байгаа. Гэсэн хэдий ч уг зөрчлийг гаргадаг жолооч нар байсаар байна. иймээс Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний машин барих эрхийг 6 сараар хасдаг бус 3 жилээр хасдаг байх зохицуулалтыг хуульд оруулах гэж байгаа юм. Үүнийг бүр чангаруулж 3-5 жил болгох нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Н.Одундарь хийж байна.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь