Э.БАТ-ҮҮЛ НАРЫН 10 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ШҮҮХЭД ИРЛЭЭ

Э.БАТ-ҮҮЛ НАРЫН 10 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ШҮҮХЭД ИРЛЭЭ

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд дараах хүмүүст холбогдох хэргүүдийг ирүүлжээ.  
Тодруулбал, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын 10 хүнтэй холбогдох хэргийг жилүүлсэн байна. 

2012-2016 онуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж бай А.Гантулга, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэргээр ийнхүү яллах дүгэлт үйлдсэн байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Э.Аззаяа нарын хэрэг Чингэлтэй дүүргийн шүүхэд иржээ.
Авлигын хэргээр саатуулагдсан гэх 1-р сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ болон Шинэ-Эхлэл сургуулийн захирал Л.Эрдэнэ нарын хэрэг Сүхбаатар дүүргийн шүүхэд ирээд байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.