Сүүлийн үед зам тээврийн ослыг гаргаж байгаа жолооч нарын багагүй хэсэг нь Мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ гаргах болжээ. Машин барьж байгаа жолооч нь согтуу юм шиг харагддаг. Гэтэл үнэртүүлэхээр ямар нэгэн үзүүлэлт гардаггүй. Ингээд хуулиар хохироглох, жолоо барих эрхийг нь саатуулах боломж үүсдэггүй байна. Үүний улмаас болж өнөөх хүмүүс нь зам тээврийн осол гаргадаг тухай замын цагдаагийнхан ярих болжээ. Ийм гашуун үнэн ч амьдрал дээр олон хүнд тохиолдож байна.Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд Замын цагдаагийнхан Мансууруулах бодис хэрэглэсэн жолооч нарыг илрүүлэх багаж хэрэгслээр хангагдах нь зүйтэй гэдэг санал гаргаж байна. Үнэхээр ч ингэхгүй бол эрсдэл маш их нэмэгдэж байгааг хууль хяналтын байгууллагынхан анхааруулж байна. Өнөөдөр Мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, хүрээлэл нь тэлж байгааг анхааруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах зайлгүй шаардлагатай байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нарын яриа