Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг билээ. Энэхүү шалгалтын өмнө сорилго шалгалтыг зохион байгуулах нь өндөр ач холбогдолтой байдаг. Учир нь төгсөх ангийн сурагчид авах онооны босгоо тандаж мэдэх, мөн алдаа дутагдлаа эрт илэрүүлж, анхаарах ёстой аллдаагаа ухаарч, зарим хичээллийн хоцрогдлоо нөхөх боломжийг мэдэж авдаг юм.
Иймээс энэ тал дээр анхаарч НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүүгийн санаачлагаар Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Сандагсүрэнгийн дэмжлэгтэйгээр тус дүүргийн Ерөнхий боловсролын 12-р анги төгсөгчдийн дунд сорилго шалгалтыг зохион байгууллаа.
Уг сорилго шалгалтаар 12-р анги төгсөх сурагчдаас Эрдмийн Ерөнхий шалгалтанд түлхүү ирдэг асуулт, тестийг бөглүүлж тандалт шалгалтыг зохион байгуулсан байна. Энэхүү шалгалтын гол ач холбогдол нь хүүхэд бэлтгэж байгаа хичээлийнхээ тестийг зөв боловсруулах, цагаа зөв төлөвлөж шалгалтаа өгөх, хугацаандаа хэрхэн амжих боломжтой гэдгээ тандаж мэдэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Үүний зэрэгцээ шалгалтын дүнгээр ерөнхий мэдлэгийн цар хүрээгээ мэдэж авна. Мөн алдаагаа эрт мэдэж авсанаар цаашид уг алдаагаа давтахгүйгээр өөрийгөө бэлтгэх, хоцорсон хичээлээ нөхөж судлах боломжийг ашиглах ач холбогдолтой.
Тус дүүргийн хэмжээнд 2018 онд 2550 сурагч 12 дугаар анги төгсөх юм. Эдгээр сурагчид сонгосон мэргэжлээсээ шалтгаалан 3-4 хичээлээр ЭЕШ өгнө. Сорилын шалгалтыг Цахим Сорилго ХХК-тай хамтран уламжлал болгон зохион байгуулжээ. Энэхүү сорилго шалгалтыг жил бүр НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү санаачлан зохион байгуулдаг уламжлалтай.