Өгөдэй хааныг архичингаар нь дуудах эрх АН-ын даргад горилогч Л.Гантөмөрт байгаа гэж үү?
АН-ын даргын сонгуулийн сунгаа үргэлжилж байна. Нэр дэвшигч нар аймаг аймагт очиж уулзалт хийж л байгаа бололтой. Гэтэл өнгөрсөн 4 жил БСШУ-ны сайдаар ажиллаж байсан эрхэм улс төрч Их хааныг шүүгээд зогсч байх юм. Түүнд ийм эрхийг өвгөд минь өгөөгүй л байлтай.
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Л.Гантөмөр
Өгөдэй хааныг өнөөдөр та би хэн ч шүүх эрхгүй. Тэр бол түүхийн хуудсанд тэмдэглэгдэн үлдсэн Их хаан. Монгол Улсын залшгүй түүхийн арилшгүй нэгэн бахархал билээ. Харин Л.Гантөмөр энэ хаантай дүйцэх хэмжээний ажил хийж түүх бүтээсэн билүү?