ГЭР БҮЛЭЭРЭЭ НИЙЛЭН ХҮН ХУДАЛДААЛАХ  ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БАЙСАН ЭТГЭЭДҮҮД  ШҮҮХЭЭС ЯЛ ШИЙТГЭГДЛЭЭ

ГЭР БҮЛЭЭРЭЭ НИЙЛЭН ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БАЙСАН ЭТГЭЭДҮҮД ШҮҮХЭЭС ЯЛ ШИЙТГЭГДЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулж нийт 6 бүлгийг илрүүлэн шалгаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн нэр бүхий 5 эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусад худалдаалсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр шүүхэд шилжүүлснийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт 8 жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт 5 жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.