Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч,цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар2019 оны 01 дүгээр сарын 04-ний 04:00 цагийн үед тус аймгийн 9-р багийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хариуцсан чиглэлд айлын гэр шатаж байсныг олж илрүүлэн галыг унтрааж, дотор нь унтаж байсан 76 настай өндөр настан Д.Хумбаан, түүний 2охидыг галын аюулд өртөж амь насаа алдахаас аварсан байна.
Өндөр настан Д.Хумбааны охин М.Цэцэгээ “Манай гэрт шөнийн 04 цагийн орчимд гал гарч байхыг нь 2 цагдаа хараад гэр дээр нь гарч галыг унтраан дотор нь унтаж байсан хэвтэрт байдаг манай ээж болон миний төрсөн дүүгийн 2 хүүхдийн амь нас, эд хөрөнгийг галд шатахаас аварсанд маш их баяртай байна” гэж цагдаагийн газарт талархал ирүүлжээ.
Албан үүргээ нэр төртэй биелүүлж иргэдийн алтан амь, эд хөрөнгийг галын аюулаас аварсан алба хаагчиддаа ажлын амжилт хүсье.