ХОНЬ, ҮХРИЙН МАХ “АМИН ХҮНС” ХУДАЛДААНЫ ТӨВД ХАМГИЙН ХЯМД БАЙНА

ХОНЬ, ҮХРИЙН МАХ “АМИН ХҮНС” ХУДАЛДААНЫ ТӨВД ХАМГИЙН ХЯМД БАЙНА

Энэ оны эхний долоо хоногийн байдлаар нийслэлийн хүнсний захуудад хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6150 төгрөг,  үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар  8380 төгрөгийн үнэтэй байлаа. Ер нь нийслэлд махны эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт хомсдохын  хэрээр  үнэ нь огцом нэмэгдэж хүнсний захуудаар өнөөдөр хонины ястай мах 6850 төгрөг, үхрийн ястай мах 9150 төгрөгт хүрээд байна. Учир  нь БНХАУ-ын зарим иргэн их хэмжээгээр мах худалдан авч зохиомол хомсдол үүсгэж байгаа нөгөө талаар цагаан сарын баяр дөхөж байгаа учраас махны үнэ өссөн, цаашид ч нэмэгдэх төлөвтэй гэж худалдаачид ярьж байна.

Харин Дэнжийн мянгад байрлах “Амин хүнс” худалдааны төвд өнөө өглөөний байдлаар /2019.01.07/ үхрийн ястай мах 8500 төгрөг, хонины ястай мах 6200 төгрөг байлаа. Уг худалдааны төв нь малын мах борлуулдаг малчид, махны худалдаачидтай шууд гэрээ байгуулан хамтарч байгаа учраас махыг хамгийн хямдаар худалдах боломж бүрдсэн гэж тайлбарлаж байсан юм.

С.БАТЖАРГАЛ