ЖДҮХС-аас нэр бүхий УИХ-ын гишүүд, агентлагийн дарга нар, прокурорын орлогч нь хүртэл зээл авч, зохион байгуулалттайгаар олгосон зээл гэдэг нь батлагдчихаад байна. Одоо АТГ ЖДҮ-ийн зээлтэй холбоотойгоор шалгалт явуулж нэр бүхий хүмүүсийг шалгаж буй. Түүнчлэн зарим хуульчдын зүгээс ЖДҮХС-ийн зээлтэй холбогдсон гишүүдтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд хандаж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр гомдол гаргаад байсан юм. Харин Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох мэдээлэлд маргаан үүсгэх боломжгүй гэсэн хариуг гомдол гаргасан хуульчдад хүргүүлжээ.
Харин үндсэн хуулийн цэцэд прокурорын байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг яллагдагчаар татсан бөгөөд УИХ-ын гишүүн О.Батнасан, Х.Болорчулуун, Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Г.Солтан, А.Сүхбат, Б.Ундармаа, Н.Учрал болон бусад гишүүнийг эрх мэдлээ урвуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэхийг мөрдөн шалгаж байгааг дурьдсан байна.