С.Амарсайхантай хотын даргын төлөө өрсөлдөгч Б.Мөнхбаатар өөр ажилд очив

С.Амарсайхантай хотын даргын төлөө өрсөлдөгч Б.Мөнхбаатар өөр ажилд очив

Засгийн газрын өнөөдөр /2019.01.09/-ийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн байна. Тодруулбал, Барилга хот байгуулалтын дэд сайдаар Б.Мөнхбаатарыг томилжээ. Б.Мөнхбаатар нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хотын орлогч байсан, Эрдэнэс Оюутолгойн Монгол дахь захиралаар тус тус ажиллаж байсан. 
Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон байна. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Клиникийн нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Бямбадорж ажиллахаар болжээ.