МАНАН-гийн эсрэг жагсагч 5 гишүүний хэн нь хэн вэ?

МАНАН-гийн эсрэг жагсагч 5 гишүүний хэн нь хэн вэ?

МАНАН дэглэм буюу шударга бусын хонгилын эсрэг гэх агуулгатай тайван жагсаал 2019 оны 01 сарын 10 өдөр Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын төв талбайд болов.

Энэхүү жагсаалыг магнайлж байгаа хүмүүс бол Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан юм. Тэдний хувьд М.Энхболдыг огцруулахын туд энэхүү жагсаалыг 2018 оны 12 сарын 27 өдөр мөн л зохион байгуулж байсан билээ.

Эдгээр 5 эрхмийн хувьд МАНАН дэглэм гэгчийг эсэргүүцэж байгаа.

Лувсанвандангийн Болд

1961 оны 10 сарын 04-нд төрсөн.

Лувсанвандангийн Болд (1961 оны 10 сарын 4-нд төрсөн) нь Монголын улс төрч, бизнесмэн юм. Улсын Их Хурлын гишүүн. Урлаг судлаач Лувсанвандангийн том хүү тэрээр Бодь группийн үүсгэн байгуулагчдын нэг.

Тэрээр 1979 онд Улаанбаатар хотын арван жилийн 23-р дунд сургуулийг төгсөөд Зүүн Германы Бернаугийн Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн Дээд Сургуульд суралцаж, 1983 онд дүүргэсэн.

Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөл, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагчаар ажиллаж байгаад 1989 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Улмаар 1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдсон, Үндсэн Хуулийг батлалцсан байна.

1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүнээр ажиллаж байгаад Бодь интернэшнл компанийг байгуулан ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв.

1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. Тэр үедээ 1999-2000 онд Олон Улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон Улсын Парламентын холбооны Ази- Номхон далайн бүсийн даргын сонгуульт албыг хашжээ.

2000 оны сонгуульд ялагдсаныхаа дараа бизнесийн салбарт буцаж орон, Голомт банкны ТУЗ-ийн дарга, Монголын банкны холбооны ерөнхийлөгч болжээ.

2004 онд төрийн албанд эргэн ирж, Ашигт малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газрын даргаар ажиллаж байгаад 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

2008-2012онд С.Баяр, С.Батболдын засгийн газруудад Батлан хамгаалахын сайд

2012-2016 онд УИХ-ын гишүүн

2012-2014 онд Гадаад харилцааны сайд

2016 онд Хан-Уул дүүргээс сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

 

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2001 онд

Бэрс дээд сургууль, сэтгүүлч

2005 онд

Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

2008 онд

Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

2008 онд

Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр

2011 онд

Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач

2015 онд

АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2001 онд

Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

2002 онд

“Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч

2006 онд

“Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал

2008 онд

Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

2009 онд

МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга

2016 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

УИХ-ын гишүүн Жамбалсүрэнгийн Батзандан

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1992 онд

Сүхбаатар аймгийн 10 жилийн сургууль

1993 онд

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль

1994 онд

БНУУ-ын Будапешт хотын хэлний бэлтгэлийн дээд сургууль

1999 онд

БНУУ-ын Мищкольцийн их сургууль Улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1999-2004 онд

Унгар улсын их сургуульд судлаач багш

2004-2006 онд

Их засаг их сургуульд эрдэмтэн багш, эрдмийн зөвлөлийн гишүүн

2006-2008 онд

Иргэний хөдөлгөөний тэргүүн

2006-2010 онд

Иргэний хөдөлгөөний намын дарга

2010-2012 онд

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн

2011-2012 онд

"Эрдэнэс Таван толгой" ХКомпаний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

2012-2016 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 онд

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга

2016 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

УИХ-ын гишүүн Төмөрбаатарын Аюурсайхан

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1993 онд

Нийслэлийн 23 дугаар дунд сургууль

1995-1999 онд

БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч

2004-2006 онд

Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр

2007-2014 онд

ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур

2014 онд

Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2000-2005 онд

“Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал

2006-2009 онд

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах

2009-2012 онд

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн эдийн засгийн бодлогын зөвлөх

2008-2012 онд

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга

2009-2012 онд

Монгол ардын намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

2012 онд

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга

2013-2015 онд

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга

2015 онд

Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга

2012 оноос

Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга

2016 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

УИХ-ын гишүүн Хишгээгийн Нямбаатар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1996 онд

48 дугаар дунд сургууль

2000 онд

Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/

2002 онд

Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр

2008 онд

Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр

2012 онд

Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант

2017 онд

Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2000-2007 онд

Орхон их сургуульд багш

2005-2009 онд

Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч

2009 онд

Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх

2009-2012 онд

Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга

2012-2016 онд

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга

2016 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн