УИХ-ын эмэгтэй гишүүд "Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төслийг хамтран санаачлан УИХ-ын даргад өргөн барилаа.
Эмнэлэгт хүргэгдэн ирж байгаа согтуу иргэд эмнэлгийн байгууллагын дотоод журмыг ноцтойгоор зөрчих, халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулах, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг эвдэх, өвчтөнүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул хууль эрх зүйн орчныг өөрчлөн оновчтой болгох шаардлага бий болоод байсан юм. Энэ хуулийн төсөл батлагдсанаар дээрх хүндрэлүүд арилж эмнэлгүүд #Согтуу хүнийг хүлээж авахаа болих юм байна.Харин согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх ажил эргэж Цагдаагийн байгууллагад очно гэлээ.