Азийн орнуудад гахайн мялзан өвчин дэгдэж хориг арга хэмжээг авч эхлүүлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол улсад уг өвчин дэгдсэн байж болзошгүй хэмээн холбогдох шалгалтыг явуулжээ. Үр дүнд нь 4 аймагт гахайн мялзан өвчин илэрсэн байна.
Дөрвөн аймагт гарсан гахайн мялзан өвчин хурдацтай тархаж олон орон нутаг, Улаанбаатар хотыг хамарч болзошгүй байна. Иймээс Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад холбогдох газрууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхлээд байна.
Монгол улс нь гахайн махыг өргөн хэрэглэх болсон. Нийт хэрэглээний гахайн махны тодорхой хувийг дотоодод боловсруулж, дийлэнх хэсгийг импортоор худалдан авдаг билээ. Улаанбаатар хотод гахайн мах, өөр импортлогч 10 аж ахуйн нэгж байдаг гэнэ.
Гахайн мах имплотлогч аж ахуйн нэгжүүд нь Нийслэлийн 74 цэгт импортын мах, өөхөө түгээн борлуулдаг юм. Импортлогч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж, агуулахыг нь битүүмжлэн шинжилгээ хийж эхэлсэн гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэж байна. 100 гаруй дээж авснаас 50 хувь нь гахайн мялзан өвчний ДНК илэрсэн байна. Боловсруулсан болон түүхий махнаас илэрсэн байна. Мэргэжлийн хяналтын байгууллага эхний ээлжинд 74 цэгт хориг тавьсан байна. Мөн тус цэгүүдээс гахайн мах худалдан авсан хоолны газар, худалдааны цэгүүдэд хориг тавиад байгаа гэнэ. Улсын онцгой комисс хуралдан уг үүрэг чиглэлийг яаралтай өгчээ.
Гахайн сонгомол мялзан өвчин хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий ба ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй байдаг гэнэ.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Мялзан үүсгэгч вирус нь гадаад орчинд тэсвэртэй, гахайн цусны ийлдсэнд 11 хоног, 2 -40С-д 4-6 сар, хөлдөөсөн маханд 2-4 сар, давсалсан маханд 1 жил хадаглагдана. 560С-д 60 мин буцалгахад агшин зуур үхнэ. Өмхийрсөн болон бууцанд 3-5 хоногийн дараа, хөрсөнд 1-2 долоо хоногийн дараа идэвхээ алдана. Химийн бодист мэдрэмтгий болно.
Халдвар тархах зам: Зэрлэг болон тэжээвэр гахай, үүлдэр, нас, хүйс харгалзахгүй өвчилнө. Өвчтэй юмуу өвчилж эдгэрсэн гахай халдварын эх уурхай болох бөгөөд тэдгээрийн шээс, баас, салст шүүрдэс, сүү, үртэй хамт ялгаран гарсан вирусээр бохирдсон зогсоол, хашаа саравч, бууц, хэвтэр, ус, тэжээл, бэлчээр, тоног хэрэгсэл, хүний хувцас, гутал, тээврийн хэрэгсэлээр дамжин халдвар тархана. Өвчилж эдгэрсэн гахай 3-10 сар тээгч болдог. Шаардлагаар нядалсан гахайн мах, гулууз, дотор эрхтэн халдвар тархах нөхцөл болно. Шавьж, шувуу, мал, амьтан, нохой, мэрэгчид механикаар дамжуулна. Мал эмнэлгийн хяналтгүйгээр гаднаас гахай авсанаар халдвар тархаж болно. Халдвар тэжээл боловсруулах болон амьсгалын зам, арьсаар дамжихаас гадна хавьталын замаар халдварлана. Улиралын шинж чанаргүй байх ба богино хугацаанд бүх насны гахайг хамарч үхлийн хувь өндөр байна.
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе үүсгэгчийн хоруу чанар, гахайн мэдрэмтгий байдлаас шалтгаалан 3-9 хоног байдаг ч заримдаа 12-20 хүртэл хоног үргэлжилнэ. Өвчин нь хэт цочмог, цочмог, цочмогдуу, архаг ба хэв шинжит бус явцтай байна.
Өвчилсөн гахайн биеийн халуун 41.5 -42.00 С хүрч 7-8 хоног болно. 8-9 дэхь хоногт биеийн халуун 40- 40.50С хүртэл буурах ба өвчний эхний үед тэжээлийн дуршил хэвийн байж байгаад 2-3 дахь хоногт тэжээл усандаа дуршилгүй болно. Бөөлжих, баас хатах, цустай чацга алдах шинж тэмдэг ажиглагдахын дээр зовхи үрэвсэх, нүднээс идээтэй нуух гарах, хамраас цус юм уу, идээ, салс гоожно. Өвчтэй гахай хэвтэртээ шигдэж хэвтэхийн дээр явахдаа гуйвагнаж явах, шээхдээ зовиурлана. Зарим гахай саажин таталдаж бөгсөн бие нь мэдээгүй болно. Өвчний 5-9 дэх хоногт арьсан дээр жижиг цусан харвалтууд илрэх бөгөөд цаашид нийлж хар хүрэн өнгөтэй толбо болохын гадна дарж үзэхэд арилдаггүй онцлготой. Чих, сүүл, хоншоор, хэвлийн арьс хөхрөнө. 7-10 хоногт үхнэ.
Тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
1. Хорио цээрийн дэглэм тогтооно.
2. Хорио цээр тогтоосон бүсэд эргүүл пост гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулах ажлыг зохион байгуулна.
3. Тухайн аж ахуйгаас гахай, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гаргах, худалдан борлуулах, мал, амьтан, хүн, тээврийн хэрэгсэлийн шилжилт хөдөлгөөнийг хориглоно.
4. Өвчтэй болон сэжигтэй бүх гахайг устгаж, булшлах, ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
5. Өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх анхууруулга, сэрэмжлүүлэг өгөх арга хэмжээг авна.
6. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгийн гахайг вакцинжуулах, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжэг авч хэрэгжүүлнэ.
7. Голомтын бүсээс мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглоно.
8. Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна.
Монгол Улсын хэмжээнд 31 мянган гахай тоологдсон. Үүний 17 мянга нь Улаанбаатар хотод тоологджээ. Нийслэлийн 130 мянган аж ахуйн нэгжийн 17 мянган гахайны голомтын цэгт мэргэжлийн хяналтын байгууллагаас хориг тавьсан байна.