Өнөөдөр улс төрийн хүрээнд үйл явдлууд өрнөсөн өдөр болж байна. Тухайлбал, НИТХ хуралдаж хотын даргыг тодруулж байгаа бол үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзалт хийн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулахаар холбогдох баримтыг өглөө. Энэ үйл явдалтай зэрэгцэн Сангийн сайд асан С.Баярцогтыг нэг сарын хугацаатай цагдан хорих шүүхийн шийдвэр гарав.
Өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг саатуулан шалгаж байсан. Тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн юм. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүх түүнийг дахин нэг сар хорих шийдвэрийн ийнхүү гаргалаа.