М.Энхболдод зориулсан хуулийг хэлэлцэж эхэлсэн нь мөрдөх хугацаа хойшлох магадлалтай

М.Энхболдод зориулсан хуулийг хэлэлцэж эхэлсэн нь мөрдөх хугацаа хойшлох магадлалтай

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Төрийн байгуулалтын байнгын хороогоор тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд нэгэн санал гарч дэмжигджээ. Энэ нь уг хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх тухай заалт юм. Уг заалтыг шууд батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөж болохгүй. Үндсэн хуулийн цэцийн зөвлөмжийг зөрчсөн хэрэг болно. Харин байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг сүүлийн хэлэлцүүлгийг хийхэд хугацааг нь товлохоор гишүүд тохиролцоод байна.

Хэрэв уг хуулийн төсөл батлагдахдаа хугацааг сунгачих юм бол М.Энхболдыг огцруулах асуудал дахин хойшилж, жагсаал цуглаан үргэлжилж болзошгүй байна. Хэдхэн хоногийн дараа Улсын Их Хурлын намрын чуулган завсарлана. Иймээс энэ хугацаанаас өмнө М.Энхболд гэдэг хүн Улсын Их Хурлын даргын суудлаас буухгүй нь байна. Харин 4 сарын 1-нд эхлэх хаврын чуулганыг М.Энхболд нээх боломжтой гэж хотын фракцынхан тооцож, нүүдэл хийж эхэлжээ.

Ингэж М.Энхболдыг огцруулах хугацааг хойшлуулах болсон шалтгаан нь Засгийн газарт үзүүлэх шахалттай нь холбоотой гэнэ. Учир нь БСШУС-ын сайд, Зам тээвэр хөгжлийн сайдад хотын фракцын төлөөллийг томилох. Мөн УИХ-ын даргад хэн нэг сайд орж ирсэн нөхцөлд дахин томилох сайдад хотын фракцын төлөөллийг суулгах зэрэг нүүдлийг хийж У.Хүрэлсүхийн талтай зөвшилцөж эхэлжээ.

У.Хүрэлсүхийн тал бууж өгөхийг хүсэхгүй байгаа учраас хотын фракц ч хуулийг ашиглахгүй байх тал дээр анхаарч эхэлжээ. Иймээс М.Энхболдод зориулсан хууль батлагдсан ч хэрэгжих хугацаа нь хэдэн сараар ч хойшилж магад үгүй юм.