Хоногийн нөхцөл байдлын мэдээ
“Пүрэв” гараг 2017.01.05
Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 05-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 06-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 1619 мэдээлэл шалгагдсанаас,гэмт хэргийн 76, зөрчлийн 1253, согтуугийн 473, зам тээврийн ослын 254, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 39-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
№ Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
гэмт хэрэг Танхай
гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
1. 2017.01.05 39 17 20 2 5
Сүхбаатар аймаг: “Дарьганга сумын “Эрээн толгой” гэх газар “Hummer H-3” автомашин онхолдож жолооч Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьят Б /эр.32н/, зорчигч Даланзадгад сумын харьят Б /эр.38н/ нар нас барсан” гэсэн мэдээллийг 01-р сарын 05-нд авч шалгаж байна.
СБД-4 “Улаанбаатар зочид буудал”-ын орчимд 01-р сарын 05-ны 18:30-д ХУД-11 хороонд суух Ш /эр.44н/-ийн халааснаасаа “Samsung galaxy S-3” гар утсыг БЗД-4 хороонд суух М /эр.23н/ гэгч хулгайлсаныг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлсэн хэргийг шалгаж байна
БЗД-13 “14-р сургуулийн хойно байрлах ТҮЦ-ийг 01-р сарын 05-ны өдөр 16:00 цагийн үед “Нийслэлийн засаг даргын А/863 тоот захирамж”-ийн дагуу албадан нүүлгэх үед БЗД-14 хороонд суух Д /эр.44н/-нь Дүүргийн газрын албаны даамал БЗД-28 хороонд суух О /эр.37н/-ыг зодож танхайрсаныг БЗДЦХ-1 шалгаж байна.
НД-1 суух О-ийн бэлчээрт байсан хонь руу галзуу нохой дайрч хонь барьсан мэдээллийг 01-р сарын 04-нд авч тус нохойг устгаж лабораторийн шинжилгээ хийхэд галзуу өвчний ийлдэс илэрсэн тул 01-р сарын 05-ны 13:00 цагт Дүүргийн ЗДТГ-ын онцгой комисс хуралдаж тус газар 14 хоногийн хязгаарлалт тогтоож халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор золбин нохой, муур устгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна