М.ЭНХБОЛД: Нямдоржийн эхнэр л тэр архины зөвшөөрлийг чинь олгодог байсан ш дээ

М.ЭНХБОЛД: Нямдоржийн эхнэр л тэр архины зөвшөөрлийг чинь олгодог байсан ш дээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээ "Хууль эрх зүйт ардчилсан орон гэдгээ бид зарласан. Гэтэл сүүлийн үед болж байгаа зүйлүүдийг хараад байхад "Хууль хэрэггүй" гэдэг үгийг дээр доргүй их ярьдаг болж байна.  Энэ их буруу шүү. Энэ бол улс орны цаашдын хувь заяатай холбоотой, иргэдийн амьдрал ахуй, нийгмийн байдалтай холбоотой, Монгол улс дэлхий нийтэд яаж харагдах уу гэдэгтэй шууд холбогдох яриа шүү. Төрийн өндөр алба хашиж байгаа, ард түмний мандатаар төрд сонгогдсон хүмүүс "Хууль хэрэггүй" гэж ярьдаг ийм яриагаа цаашдаа зогсоох хэрэгтэй. Бүх асуудал хуулийн зохицуулалттай л явах ёстой. Өнгөрсөн долоо хоногт энэ танхимд Энхболдын эрхийг түдгэлзүүлэхээр оруулаад ирээч гэж нэг хүн дуугарч байхад өчигдөр хууль хяналтын байгууллага дээр 60 тэрбумтай холбоотой их хурлын гишүүдийг түдгэлзүүлээч ээ гэж тэнд ярьж байх жишээтэй. 

Ер нь бол намайг гэр бүлийн минь хүнтэй хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Манай гэр бүлийн хүний эсрэг Оюунцэцэг гэж эмэгтэй жагссан. Шаардлага тулгалт өгсөн. Миний эхнэрт тэр шаардлагыг өгөөд яах юм. Миний улс төрийн үйл ажиллагаанд оролцсон арван хэдэн жилийн хугацаанд манай гэр бүлийн хүн нэг ч удаа, юунд ч оролцож байгаагүй. Миний эхнэрийг намайг хотын дарга байхад архины зөвшөөрөл олгодог байсан гэж сүүлийн үед сошиалд ярьж бичиж байна. Миний эхнэр хотын захиргааны шинэ жилийн арга хэмжээнд л намайг дагаж орж байсан байх. Харин ч тэр архины зөвшөөрлийг чинь Ц.Нямдоржийн авгай хэдэн жил олгосон байхгүй юу. Андуураад байгаа юмуу, зориуд гүтгээд байгаа юмуу. Энэ олон түмэнд өгч байгаа мэдээллээ нэг үндэстэй болгооч ээ- гэсэн юм.