УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Ерөнхий сайд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр "Номтойбаярын гэр бүл хэтэрхий их олон уул уурхайн лиценз эзэмшиж байна. Улсын мэдэлд авна гэж хэлсэн үгэнд нь тэрбээр дараахь хариуг өглөө.
Н.Номтойбаяр: Ерөнхий сайд хуулиа мэдэхгүй байна. 36 лиценз гэж ярьж байна. Тэрийг би хүнд ойлгомжтой байдлаар тайлбарлая. Жишээ нь нэг хайгуулийн талбай авлаа. Дахиад өргөтгөх шаардлага гарна. Хуулиар дахиад тусдаа лиценз олгодог. Тэгээд олон харагдаж байгаа юм. Ерөнхий сайд Аж үйлдвэрийн бодлогоо яг юу гэж ойлгоод байгаа юм. Үйлдвэрийн доор орд газар байдаг. Орд газрыг ашиглах эрхийг лицензээр баталгаажуулдаг. Цементийн үйлдвэр доор гэхэд шавар, гөлтгөнө, элс, шохой, нүүрс гэх мэт байдаг. Үйлдвэр ингэж ажилладаг.
Хууль зөрчсөн, хулгай хийсэн гэж бас хэлсэн байна лээ. Хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг харин хариуцлагатай хэлье. Улстөртэй холбоотойгоор хийж бүтээдэг хүмүүсийг гутааж болохгүй ээ. Миний аав хууль зөрчиж үзээгүй, хулгай хийж үзээгүй. Ямар нэгэн байдлаар төсөв тендертэй холбогдож үзээгүй. Нямтайшир гэдэг хүн Монголын эдийн засаг. Энэ бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн. Энийг хаа ч бахархалтайгаар хэлнэ. Маш олон хүнийг ажлын байраар хангаж байгаа. Өнөөдөр Хүрэлсүхийн Засгийн газар эдийн засаг нэмэгдлээ гэж яриад байгаа. Хэний ач гавьяа вэ. Нямтайшир тэргүүтэй Монголын баялаг бүтээгчдийн ач гавьяа ш дээ. Гэтэл хийж бүтээж байгаа хүмүүс рүүгээ дайрна гэдэг бол маш гутамшигтай үйл явдал. Энийг зүгээр өнгөрөөнө гэж байхгүй.
Алтны рояалтын татварын хууль яригдаж байгаа. Тэрийг батлах ямар шаардлагатай юм бэ. Бүх алтны уурхайн лицензийг төр өөрөө хурааж аваад төр өөрөө эзэмш л дээ. Ерөнхий сайдын үг үйлдэл нь дандаа зөрдөг. Аж үйлдвэрийн бодлого хэрэгжүүлнэ гэчихээд улсын үйлдвэрүүдийг хааж эхэлж байна. Саяхан нэг үйлдвэрийн эдийн засгийн үр ашиггүй байна гээд хаасан. Тэгснээ эсрэгээрээ улсын үйлдвэрүүдийг барина гэж ярих юм. Яг ямар зарчим барих гээд байгаа юм бэ.
Би сайд болно гэсэн зүйл байхгүй шүү. Лу.Болд гишүүн талбай дээр жагсаал зохион байгуулж, үндсэндээ террорист үйлдэл гаргахад Номтойбаяр болон Мөнхбат гишүүн 200 бэлтгэгдсэн цэрэг оруулж ирнэ гэж ярьсан байсан. Асуудал болсон бол тэр үгээрээ Мөнхбат гишүүн бид хоёроор туг тахих гээд байгаа хэрэг. Тэр өдөр би гадаадад явж байсан. Надтай онгоцонд таарсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гэрчилнэ. Батзандан гишүүн намайг сайд болох гэж байна гэсэн байна. Хэн миний өмнөөс сайд болгох гэж гүйгээд байгаа юм, хэн надад хайртай болчихсон юм. Тэр хүнийг би хайгаад олохгүй байна. Би тэгж "топор"-ын цэрэг болохгүй. Ийм ждү-чидтэй Засгийн газарт би орохгүй. Хариуцлагатай хэлчихье.