МАН 60 тэрбум, ЖДҮ-гээрээ идээ бээрээ шахаж арай жаахан ардчилалтай шинэчлэл хийгдэж буй харагдах боллоо. Тэд одоо л нэг цэвэр өрсөлдөөний хэв шинжийг агуулдаг болж байна. Сүүлийн 30 жил аливаа шийдвэрийг "томчууд” нь гаргаж бусад нь үг дуугүй дагадаг соц сэтгэлгээнээсээ салаагүй байсан. Түүнд одоо нэг том шат буй. Яагаад МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийн эсрэг нэр дэвшсэн бэ гэж. Үүнээс болж Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс үг сонсох нь мэдээж. Гэхдээ У.Хүрэлсүхбол С.Амарсайханаас илүү С.Мөнхчулуунтай хамтран ажиллахад гар нийлж магадгүй юм. Учир нь адилхан цэргийн хурандаа улс. Зарчмын байр суурин дээр нэгдэж чадаж магадгүй. У.Хүрэлсүхэд нэр цэвэр, бизнесийн бүлэглэлд ороогүй хүн хэрэгтэй. Энэ утгаараа шударга зарчимч гэж цоллуулах болсон Ерөнхий сайд цэвэр өрсөлдөөний шударга арга барилаар гарч ирсэн С.Мөнхчулууныг дэмжих магадлалтай юм.
Эсвэл өөрөөр яана гэж. Тэр буцааж бас болно. Ардын нам, Ардчилсан нам хоёртах дүүгээрээ хуваагдаад орчихсон байгаа С.Амарсайханыг дарга болгоно гээд. Яг өнөөдөртөө бол нийгэм хүлээж авахгүй учир У.Хүрэлсүх гарч ирсэнийг нь л дэмжих байх. Өөр гарц үгүй харагдаад байна л даа. Одоо МАН-ын хотын франк дотор С.Мөнхчулуун ганцаардаж магадгүй. Ерөнхий сайдын дэмжлэг маш чухал.