ЖДҮ-г ярихгүй жимийсээр суух уу У.Хүрэлсүх сайдаа

ЖДҮ-г ярихгүй жимийсээр суух уу У.Хүрэлсүх сайдаа

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон 2018 оны зээлийн талаарх шуугиан намжиж байх шиг байна. Гэхдээ түмэн олон, нийгмийн сүлжээнд "ЖДҮ-г бид уучлахгүй" гэх хөдөлгөөн өрнөсөн хэвээрээ л байна.

Харин Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд гэх мэт уг асуудалд анхаарал хандуулах ёстой эрхэмүүд мартах гэдэг үгийг л уг асуудалд хандуулж байгаа бололтой.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 онд зээл хүссэн 1000 төсөл иржээ. Харин шалгарсан 134 төслийн 120 гаруй нь УИХ-ын гишүүн, Төрийн өндөр албан тушаалтан, МАН-ын нөлөө бүхий улс төрчийн хамаарал бүхий этгээдийн оролцоотой аж ахуйн нэгж байсан гэдэг нь нэгэнт тодорхой болчихлоо.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг олгохдоо хууль зөрчсөн байж болзошгүй, мөн албан тушаалаа урвуулан ашигласан байх магадлалтай хэмээн үзэж ХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Улсын Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг УИХ-ын бүрэн эрхээс нь түтгэлзүүлж, ялагдагчаар татах хүсэлтээ УИХ-д оруулж ирсэн. Харин УИХ-ын гишүүд түүнийг хамгаалж үлдсэн билээ.

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д..Дамба-Очир нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагаас УИХ-д оруулж ирсэн билээ. Гэвч УИХ-ын гишүүд мөн л хамгаалж үлдсэн.

Дээрх 4 гишүүний аж ахуйн нэгж нь ЖДҮ-ийн хөгжүүлэх сангийн зээлийн анхан шатны шалгуураас хасагдсан аж ахуйн нэгжүүд байсан. Мөн албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар Ерөнхий прокурор Энх-Амгалан мэдэгдсэн ч гишүүд сонсохыг хүсээгүй билээ.

Сүр үзүүлж, ЖДҮ-ээс зээл авсан гишүүн бүр уучлал гуй. Тэгэхгүй бол 2020 онд МАН-ын нэр дээрээс нь босохгүй шүү хэмээн том дуугарч байсан Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх таг дуугүй болов.

Түүнд хамгийн түрүүнд хариуцлага тооцох ёстой албан тушаалтан гарынх нь дор байна. Энэ бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан юм. Түүний хувьд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 1,3 тэрбум төгрөгийн зээлийг хамаарал бүхий этгээдийнхээ аж ахуйн нэгжээр авчихсан билээ. Гэтэл хариуцлага хүлээдэггүй.

Өнөөдрийн байдлаар ЖДҮ-ийн сангаас зээл авсан нь тодорхой болсон:

УИХ-ЫН ГИШҮҮД:

  1. Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум,
  2. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум,
  3. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая,
  4. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая,
  5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая,
  6. УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” компани 950 сая
  7. УИХ-ын гишүүн А.Сүхбат 
  8. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая.
  9. УИХ-ын гишүүд Б.Ундармаа "Доктор МЭИК" ХХК 700 сая.
  10. УИХ-ын гишүүн О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг.

БУСАД ӨНДӨР ТУШААЛТНУУД:

  1. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК,
  2. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК зээл авсан нь баримтаар тодорхой болоод байна.
  3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир Өргөө” ХХК, “Агро Технологи Шижирт” ХХК 1.3 тэрбум төгрөг.
  4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын “Хос Эрхэс” ХХК 500 сая төгрөг.
  5. Монгол Улсын ерөнхий аудитор  Д.Хүрэлбаатарын “Цэн Стайл” ХХК
  6. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы “Жи Пи Эм” ХХК
  7. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Гранд степп” ХХК 1.5 тэрбум төгрөг
  8. Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар "Цаст согоот" ХХК 800 сая төгрөг

Мөн УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон УБЦТС ТӨХК-ийн 

Эдгээр албан тушаалтангуудаас хариуцлага хүлээж, албан тушаалаа өгчихсөн нэг ч хүн алга. Ажлаа өгнө, удахгүй ажлаа өглөө гэж л шуугисан болохоос өнөөдөр ч ажлаа хийсээр явна. Яг л ховхорч өгдөггүй М.Энхболд шиг ЖДҮ-чид бас л сандал суудалдаа зууралдсаар л байна.

Харин хариуцлага тооцож, жижигрүүлнэ хэмээн том дуугарч суусан хурандаа У.Хүрэлсүхийн үг үйлдэл нь үнэндээ л зөрчихлөө. Одоо ЖДҮ-г бараг л жижиг хэрэг, харин том хэргийг ховхлохын тулд тэмцэл өрнүүлж байна гэх болов. 

Олон нийтийн зүгээс 60 тэрбумын М.Энхболд ч огцор. ЖДҮ-ийн зээл авсан нөхөд ч төрөөс зайл гэдгийг түмэн олон хэлээд байна. 

 ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ хуулийн 5 дугаар зүйлд: 

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж:

5.1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт дараахь шаардлагыг хангасан, энэ хуулийн 6.6-д заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгж, иргэнийг ойлгоно:

5.1.1.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;

5.1.2.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;

5.1.3.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;

5.1.4.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд 1 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;

5.1.5.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн.

5.2.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж нь компани, хоршоо, нөхөрлөл гэсэн хэлбэртэй байх бөгөөд энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоохдоо тухайн хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, хараат болон охин компанийн холбогдох үзүүлэлтийг оруулж тооцно гэж заажээ. 

ЖДҮХС-ийн сайтад ч дараах мэдээллийг ийнхүү тодорхой зааж өгчээ.