УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга М.Энхболд, Ж.Батзандан гишүүн нар ширүүхэн үзэлцдэг болж байна. Тухайлбал, өнөөдрийн хуралдааны үеэр үг хэлж байсан Ж.Батзандан гишүүн Их хурлын даргад хандаж, "Та эхнэрээсээ битгий салаарай, гэр бүлээ бодоорой" гэж захиж орхив. Үүнийх нь хариуд М.Энхболд, "Миний амьдрал руу Батзандан та дэндүү орж байна шүү. Чуулганы хоёр өдрийн хуралдаан дээр ийм зүйл ярьж байна. Би ийм нутгийн хүргэнтэй баймааргүй байна гэхээр чинь "Тэгээд яах юм, эхнэрээсээ салах уу" гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр эхнээрсээ сална гэсэн, нутгийн олон түмэн минь битгий салаарай гэж захисан болгож гуйвуулж, мушгиж байна. Батзандан та, Сүхбаатар аймагт хэдэн удаа очсон юм бэ, та нэр дэвшиж үзсэн юмуу. Улаанбаатар хавиар л амиа аргацаагаад явдаг ш дээ. Би таныг бодвол Сүхбаатар аймагт очвол хэдэн уяачтайгаа ярьж сууж байгаад тав арван санал авчихна. Таны юм юмнаас зугтаадаг гэдэг чинь үнэн ш дээ. Та өчигдрийнхөө ярьснаас өнөөдөр зугтааж л байна ш дээ. Оюутолгойн ажлын хэсгээс өөрөө өргөдөл бичээд л ашиг сонирхлын зөрчилтэй байна гээд зугтаасан ш дээ. Би таныг шүүхэд өгөхөд та өөрийнхөө хаягаас бас л зугтаасан байсан. Юм юмыг эхлүүлдэг тэгээд дандаа зугтаадаг. Үнэн юм хэлсний төлөө чуулган дамжиж ар гэр амьдрал руу битгий ороод бай" гэсэн юм.