Мансууруулах бодис хэрэглэсэн жолоочийг шалгах багаж замын цагдаад байхгүй

Мансууруулах бодис хэрэглэсэн жолоочийг шалгах багаж замын цагдаад байхгүй

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Уг хуулийн хүрээнд орж байгаа гол өөрчлөлт нь Замын хөдөлгөөний дүрмийг удаа дараа зөрчсөн этгээдэд хүлээлгэх хатуухан хариуцлага юм. Гэвч энэ өөрчлөлтөнд туссан ч амьдрал дээр хэрэгжихгүй байгаа нэг заалт бол Мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд хүлээлгэх хариуцлага юм. Уг заалтаар хариуцлага хүлээлгэх тухай заалт байгаа хэдий ч уг заалтыг замын цагдаагийнхан шууд хэрэгжүүлж дөнгөдөггүй.

 

Тэгэхээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27,1 дэх заалтанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдолд шийтгэл оногдуулна гэж тусгажээ. Гэтэл энэ заалтын ганц л зүйлийг амьдрал дээр хэрэгжүүлж байгаа юм. Тодруулах юм бол Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг Замын цагдаагийнхан шууд тогтоож зохих шийтгэлийг оногдуулж байна. Харин Мансууруулах бодис хэрэглэсэн этгээдийг илрүүлэх багаж хэрэгсэл байхгүй. Үүний улмаас зам тээврийн осол бүртгэгдсэн тохиолдол байдаг байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн энэ талаар чуулганы танхимд мэдэгдэж байсан юм.