Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн барьсан. Уг хуулийг төслийг өнөөдөр чуулганд оролцсон 49 гишүүний 87.8 хувийн саналаар баталлаа.
Энэ хуулийн төслийг баталснаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлдөг хуулийн заалт 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр болж байгаа юм. УИХ-ын гишүүдийн олонх нь Их хурлын даргыг огцруулах санал гаргавал нэн яаралтай журмаар хэлэлцэн шийдвэрлэх эрх зүйн үндэс ийнхүү бүрдлээ.