Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ЕБС-ын сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирүүлсэн байна. Хүсэлтийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа эдгээр аймгуудын сурагчдын амралтыг сунгах тушаал гаргажээ. Аймаг, сум, тосгон, багийн бүх сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлж, нэгдүгээр сарын 21-нд хичээл нь орох хуваарьтай байсан бол сайдын тушаалаар нэгдүгээр сарын 21-ний өдрөөс хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал түр хугацаагаар сунгагдаад байна.