Төрөөс өндөр настнуудад жилд хоёр удаа “Насны хишиг” олгодог уламжлалтай. Энэ жилийн цагаан сарын “Насны хишиг”-ийг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс олгож эхэлсэн байна. Өнөө жил 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” хүртээхээр тооцож, 22.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. “Насны хишиг”-т хамрагдахын тулд харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд хүсэлтээ гаргах ёстой юм. Ингэхдээ насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн этгээд нь иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн лавлагааг авч очих шаардлагатай.
Жилд хоёр удаа олгож буй "Насны хишиг”-т 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянга, 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгох юм.