Хөвсгөл аймгийн Мөрөн хот дахь хийдээс дөрвөн ширхэг бурхан алдагдсан хэрэг гарчээ. Энэ хэргийг орон нутгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Хулгайд алдагдсан бурхад нь баруун гартаа сэлэм барьж байгаа Манзушир бурхан хоёр ширхэг, хүүхэд тэвэрсэн Богд бурхан, залбираад сууж буй Богд бурхан байжээ. Энэ дөрвөн бурхны хоёр нь 1937 оноос өмнө бүтээгдсэн юм байна.