Арсалдаж бас тэмцэлдэж эхэллээ дээ нөгөө 5 сум чинь

Арсалдаж бас тэмцэлдэж эхэллээ дээ нөгөө 5 сум чинь

АН-ын даргын сонгуулийн сунгаа үргэлжилж байна. Орон нутагт намын гишүүдтэйгээ хийж байгаа уулзалт нэлээд ширүүн болж эхэлжээ. Эхэндээ хэн хэнээ дэмжиж, нэг нэгнийхээ гараас хөтлөөд явна гэж байсан нөхөд одоо хоорондоо чи бидээ тулж эхэлсэн байна. Зарим нь гаднаас ирсэн тэнүүлчин гэж тууж байхад нөгөө хэсэг нь намаа өмчлөх гэсэн сувдаг сэтгэлтэн хэмээн зүхэж байгаа бололтой. Үүнийг илэрхийлэх нэг баримт нь С.Эрдэнэ болон Ж.Батзандан нарын дайралтын үгс юм.