ТАТВАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЖ, ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ИРГЭДЭД ИЛҮҮ ОЙРТУУЛЛАА.

ТАТВАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЖ, ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ИРГЭДЭД ИЛҮҮ ОЙРТУУЛЛАА.

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарласан билээ. Энэхүү зорилтыг хангах үүднээс Татварын ерөнхий газар 2017 оны наймдугаар сараас ТАТВАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ /ТУНС/-ийг хөгжүүлж, 2018 оны арванхоёрдугаар сард УТОХГ, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст туршилтын нэвтрүүлэлт хийсэн бол  өнөөдрөөс Монголын татварын нийт албад ТУНС-ийн эхний хэсгийг нэвтрүүлээд байна. 

Энэхүү систем нэвтэрснээр Татварын албаны үйл ажиллагаа нээлттэй, ил тод, хүртээмжтэй, хүнд сурталгүй, шуурхай болохоос гадна Татварын албанаас үзүүлж буй төрийн бүхий л үйлчилгээг цахимжуулж, “Цахим засаглалын бодлого”-той уялдуулан боловсруулсан томоохон систем юм. ТУНС нь технологийн хувьд бусад төрийн байгууллагуудын ашиглаж буй системээс ялгарах онцлог нь татварын  үйл ажиллагаагаа удирдах боломжтой бөгөөд бизнесийн үйл ажиллагааг боловсруулж, хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв Улсын үйлдвэрийн газар Татварын ерөнхий газартай хамтран хариуцан  ажиллаж байна.

Энэхүү системийг нэвтрүүлснээр Татварын албаны мэдээлэл боловсруулалтын хурд, чанар сайжирч,  статистик мэдээллийг олон үзүүлэлтээр тухай бүр гаргах, төрийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагаа цахимаар хэрэгжүүлэх, татвар хураалт өрийн удирдлагыг хөнгөвчлөх, татварын орлогыг татвар төлөгчийн төлсөн тухай бүр системд бүртгэх, байцаагчдын ажлын бүтээмж, үр дүнг тооцох бүрэн боломжоор хангах зэрэг олон давуу талууд бий болж байгаа юм. 

Түүнчлэн татвар төлөгч нь цахим тайлангийн систем буюу www.e-тах.mn сайтаар  татвар төлөгчөөр бүртгүүлэх, бүртгэлийн мэдээллээ шинэчлэх, татвар төлөгчийн гэрчилгээг хэвлэн авах, татвар ногдуулалт, төлөлт, татварын  үлдэгдлийн мэдээлэл, санал хүсэлт,  түүний шийдвэрлэлтийг харах, татварын төрлийн бүртгэл, татварын тайлан болон татвартай холбоотой асуудлаар хүсэлт илгээх, татварын нэхэмжлэлийн дагуу төлбөр тооцооны бүх төрлөөр татвараа төлөх, татварын  төлөлт системд тухай бүр бүртгэгдсэнээр лавлагаа тодорхойлолтыг төлөлт хийгдсэн тухай бүрт авах, гар утас, цахим хаяг, цахим тайлангийн системээр хүсэлтийн шийдвэрлэлтийг хүлээн авах боломжтой болж байна.

Татвар төлөгч нь татвараа төлбөр тооцооны бүх хэрэгсэл тухайлбал банкаар, цахимаар, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч компаниудын төлбөрийн системийг   ашиглан гүйцэтгэх боломжийг татвар төлөгчид олгож байгаа нь энэхүү системийн бас нэг давуу тал юм. Одоогоор  Сангийн яамны Төрийн сангийн газар,  Монгол банк, Улаанбаатар хотын банк, Хас, Голомт, Хаан, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч компаниудын   Qpay, Smartcar  систем нь ТУНС-тэй холбогдон ажиллаж эхлээд байна. Татвар төлөгчийн хувьд ГАР УТАС, ЦАХИМ ХАЯГ,  ХАЯГ БАЙРШЛЫН мэдээллээ үнэн  зөвөөр  цахим тайлангийн систем www.e-тах.mn сайтад  бүртгүүлснээр   татварын үйлчилгээг цахим хэлбэрээр авах  нөхцөл үүснэ.

Цахим тайлангийн системийн  ЗААВАР хэсэгт системийн өөрчлөлтийн заавар, гарын авлагыг байрлуулсан бөгөөд энэхүү заавартай танилцахыг татвар төлөгч та бүхэндээ зөвлөж байна.