Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан "Голомт" банкны ТУЗ-ын дарга Д.Баясгланг өчигдөр орой цагдан хорьсон. Тэгвэл мөн "Петровис" компанийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг ч АТГ-аас саатуулан хориод байгаа аж. Түүнийг ффшор бүсэд хөрөнгөө байршуулдаг гэх мэдээлэл түгж байсан.
Хууль зүйн сайд асан, Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг авлигын хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Түүний дүүгийн компанийн данс руу "Алтан Дорнод Монгол" компаниас дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн, үүнд нь "Голомт" банк оролцсон гэх хэрэг үүсээд буй. Үүнтэй зэрэгцэн Ч.Даваанямыг ч шалгаж эхэлжээ.