Хотын даргын санал хураалтад ялаад буй С.Мөнхчулуун сэтгүүлчдэд дараахь тайлбарыг өглөө. "Улаанбаатар радио"-гийн өмчлөлийн асуудалд түүнийг холбогдуулсан мэдээлэл сошиалаар тарсан.
-Дэд сайд асан Б.Цогтгэрэлийн "Улаанбаатар радио" байрлаж буй газраа бүхэлд нь өмчилж авна гэсэн шүүхийн маргаан хийж, "Улаанбаатар радио"-гийн байрны доод давхарт байх жижиг аж ахуйн нэгжийн байрыг булааж авахаар арван жилийн өмнө шүүхдэж байсан. 2006 онд шүүхийн эцсийн шийдвэр гарсан. "Улаанбаатар радио" энэ асуудлаар дахин маргах эрхгүй, өөр өөрсдийнхөө байрлаж байгаа өмчийг ав гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Намайг хотын дарга болох тухай асуудал үүсэнгүүт энэ асуудлыг сөхөж гаргаж ирж байна. Манай хадам ээжийн компани тэнд үйл ажиллагаа явуулдаг. Би түүнд нь огт оролцдоггүй, надад ямар ч хамаагүй асуудал. Сая, энэ асуудлыг сөхөхөөр нь хадам ээждээ хэлж, холбогдох бичиг баримтыг нь танилцуулж, ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг хэлсэн.
-Энэ асуудлаас болж таныг Засаг даргад батламжлахгүй байх үндэслэл бий юу?
-Энэ асуудалтай холбогдуулан түдгэлзүүлэх үндэслэл гарахгүй байх гэж бодож байна.
-НИТХ-аас таны нэрийг батлуулах албан бичгээ явуулсан гэж байгаа ч ЗГХЭГ болохоор бидэнд тэр бичиг ирээгүй байна мэдэгдсэн.
-Эхний санал хураалт явагдсанаас хойш хэрхэх вэ гэдийг нарийвчлан заагаагүй байдаг юм билээ. Ерөнхий сайд батламжлаагүй тохиолдолд Иргэдийн хурал 15 хоногийн дотор дахин санал хураах ёстой гэсэн хуулийн заалт бол байна. Нийслэлээс албан бичгийг хүргүүлсэн, ЗГЭХГ болохоор манайд ирээгүй гэж мэдэгдээд байгаагийн нарийн учрыг би сайн мэдэхгүй байна. Миний хувьд шаардагдах бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлж өгсөн байгаа.