Азийн тэргүүн найрагч Д.Урианхай Нобелийн шагналд нэр дэвшинэ

Азийн тэргүүн найрагч Д.Урианхай Нобелийн шагналд нэр дэвшинэ

Монголын утга зохиолын ертөнц дэх нэгэн сод авьяастан, туурвигч, Азийн тэргүүн найрагч шагналт Дамдинсүрэнгийн Урианхай бээр энэ оны Нобелийн утга зохиолын салбарт нэр дэвшихээр болжээ. Нобелийн хорооноос Утга зохиолын салбарт монгол хүний бүтээлийг нэр дэвшүүлэх саналыг ШУА-д ирүүлсэн байна. Нобелийн шагналыг жил бүр зургаан салбарт олгодог юм.

Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн Дамдинсүрэнгийн Урианхай нь 1940 онд Булган аймгийн Уньт суманд төрсөн. Хуучин ЗХУ-д Г.В.Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургууль, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсыг төгссөн. Монголын утга зохиолд халгиа цалгиатай бүтээл туурвилаа бичиж, шуугиан тарьсан  тэрбээр уран зохиолын Бишүби урсгалын онолыг боловсруулцсан юм. Хуучин соц үед гүн сэтгэлгээний яруу найраг, цаг үеэсээ хол түрүүлсэн эргэцүүлэл нь  уншигчдыг байлдан дагуулж байв.

Тэрбээр БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас олгодог “Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” шагналыг хүртсэн билээ.