Хот даргагүй хойгуур хоёр ч автобус шатлаа

Хот даргагүй хойгуур хоёр ч автобус шатлаа

Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүрэг дэх "Цайз" захын орчимд Улаанхуарангийн чиглэлд явдаг нийтийн тээврийн автобус шатсан. Тэгвэл өнөөдөр өглөө эрт Орбит-Салхит чиглэлийн бас нэгэн автобус шатсан байна. Өглөө эрт үйлчилгээндээ гарах гэж байсан болохоор азаар зорчигчид дотор нь байгаагүй аж. 

Ер нь нийтийн тээвэрт парк шинэчлэлийн асуудал үгүйлэгдэж байгаа нь үнэн. Манарсан хар утаа суунаглуулсан, хүйтэн, эвгүй муухай үнэртэй хуучирсан автобусыг шинэчлэх, иргэд зорчигчид аюулгүй явах тийм боломжоор хангасан шинэчлэлийг хийхгүй бол өглөөдөө нэг автобус шатаад болохгүй болжээ. Улаанбаатар хот Засаг даргагүй сар гаран болж байна. Энэ хооронд хотын ажил ингэтлээ цалгардав уу?