Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аварга боллоо

Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аварга боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аварга боллоо. Түүний мэргэжлийн рингэд тоглосон 11 дэх тоглолт энэ байв. Тулаан АНУ-ын Нью-Йоркийн “Barclays center”-т нэгдүгээр сарын 26-ны өдөр боллоо. King Tug буюу Н.Төгсцогт Домиканы боксчин Клаудиа Маррертай тулалдаж, IBO холбооны 57,2 кг-ын эзэнгүй байсан аваргын бүсийг авч, өөрийн дэмжигчдээ, монголчуудаа баярлуулж чадлаа.  

Тэрбээр 2014 онд АНУ-ыг зорьж, мэргэжлийн бокст хүч үзэж эхэлснээс хойш нийт 11 тулаан хийгээд байгаа юм. Энэ удаагийн ялалтын дараа мэргэжлийн боксын гурван том холбооны нэг WBC холбооны бүсийн төлөөх тоглолт Н.Төгсцогтыг хүлээж эхлэв. Дараагийн өрсөлдөгч албан ёсоор тодроогүй ч АНУ-ын боксчин Гари Рассель байж магадгүй гэсэн таамаг гарч эхэлжээ. 

“Barclays Center”-т олимпийн аварга Э.Бадар-Ууган, аварга Ч.Санжаадамба, жүжигчин Э.Цолмонбаяр болон АНУ-д ажиллаж, амьдарч буй, чөлөөт бөхийн тамирчид болох Л.Сэргэлэнбаатар, Д.Лхагвадорж нарын спортынхон очиж хөгжөөн дэмжжээ.