М.Энхболд огцорч, Н.Энхболд УИХ-ын дарга болох уу?

М.Энхболд огцорч, Н.Энхболд УИХ-ын дарга болох уу?

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор маргааш хэлэлцэнэ. Харин өнөөдөр УИХ дахь 2 намын бүлэг уг асуудлыг хэлэлцэж нэгдсэн байр сууринд хүрэх юм.

Хэдийгээр УИХ-д олонхи суудалтай МАН-ын хувьд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудалд бүлгийн байр сууриа нэгдтгэх хэдий ч тохиролцоонд хүрч чадаагүй учир 2 хуваагдсан хэвээрээ гэдгийг албаны эх сурвалж өгч байна.

Гэхдээ огцруулах талд гараа өргөж байгаа гишүүдийн тоо олонхийг бүрдүүлж байгаа юм. УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурсан 39 гишүүний 35 нь МАН-ын батлахтай гишүүд байгаа юм. Тэд хуучин намынхаа даргыг албан тушаалгүй, хөл нүцгэн, гар хоосон болгох нь зөв хэмээн үзжээ.

Харин АН-ын бүлгийн хувьд 7 гишүүний 2-нь УИХ-ын даргыг огцруулах нь зөв гэх байр сууриа илэрхийлж байгаа. Үүн дээр нэмээд тус бүлгээс гарсан гэдгээ мэдэгдэх болсон Ж.Батзандан, Л.Болд нар мөн гараа өргөнө.

Хэрэв УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганы ирц хүрэх юм бол М.Энхболд гэдэг хүнийг маргааш өдөр гэхэд огцруулах нь байна.

Харин дараагийн дарга хэн байх вэ? Энэ асуултын хариулалтыг эрэлхийлэх, мөн нэг нэгнээ дэмжих, хэн нэгнийг дэвшүүлэх яриа хэлэлцээр өнгөрсөн өдрүүдэд тасралтгүй болсон байна.

УИХ-ын даргын суудалд Н.Энхболд, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар хамгийн хүчтэй яригдаж байгаа гэх мэдээлэл байна. Мөн үүн дээр нэмээд залуу гишүүдийн төлөөлөл болох Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын нэр ч дуулдаж байна. Гэхдээ өрсөлдөөнөөс залуу хоёр гишүүний нэрийг шууд авч хаяж байгаа гэдэг мэдээлэл дуулдав.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь өнгөрсөн 10 гаруй сарын хугацаанд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах ажлыг санаачлан хийж байгаа нэгэн. Энэ утгаараа өөрөө УИХ-ын дарга болох юм бол дараа дараагийн улс төрийн замнал нь сөргүүлэх шалтгаан болчихоно. Албан тушаалын төлөө асуудлыг хөндсөн болж харагдах гэмтэй. Иймд энэ удаад уг саналаас татгалзаж байгаа гэх мэдээлэл дуулдав.

Харин УИХ-ын даргын суудалд тухлах санаархал Н.Энхболд гэдэг хүн маш их байгаа гэнэ. М.Энхболдтойгоо Төв аймагт зуузай холбон нэр дэвшиж, өнөөдрийг хүртэл хамтран зүтгэж байгаа. Харин сүүлийн хэдэн сар М.Энхболдоос хөндийрч У.Хүрэлсүхийг түших болсон гэдгийг төрийн ордны бор шувууд жиргэж байна. Ялсан тал нь манайх гэдэг зарчмаар У.Хүрэлсүхийн хажуу бөөрөнд наалдаж, сайдын суудалтайгаа зууралдаж яваа түүний хувьд илүү харж, өөр суудалд үлдсэн саруудад тухлах санааг өвөртөлжээ. Иймээс ч УИХ-ын дарга болохоор яриа хэлэлцээрийн УИХ-ын нэлээд хэдэн гишүүнтэй хийсэн гэдэг мэдээлэл дуулдаж байна.

Төв аймгаас сонгогдсон, М.Энхболдтой жалга, нутга нугийн түүнийг УИХ-ын даргаар сонгох нь хамгийн буруу сонголт гэж үзэх хэсэг байна. Учир нь УИХ-ын даргын суудлыг М.Энхболдоос авч байгаагаас ялгарах зүйл байхгүй. Тэр хоёр хөшигний цаана гар барьж, хэн хэнийгээ хамгаалах тохиролцоонд хүрэх боломжтой хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

Иймээс УИХ-ын даргын суудалд тохирохгүй, харин ч хариуцлага хүлээж огцрох ёстой хүн бол Н.Энхболд. Учир нь цэргийн амь нас, батлан хамгаалах салбарт үүссэн нөхцөл байдал нь түүнийг албан тушаалаа өгөх ёстой. Түүнээс дэвших ёсгүй гэдэг байр суурийг эгэл жирийн иргэд хэлж, бас шүүмжлэх боллоо.