Талбай дээр 11 хүн өлсгөлөн зарлаж байна

Талбай дээр 11 хүн өлсгөлөн зарлаж байна

УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын таван гишүүн ээлжит мэдээллээ хийлээ. Тэд төв талбайд "Гэр" форум ажиллуулж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах саналд иргэдийн гарын үсгийг цуглуулж, уулзалт хийж буй. 

Тэгвэл "Гэр" форумын 11 хүн талбай дээр өлсгөлөн зарлаж эхлээд байгаа аж. Өлсгөлөн зарлаж эхлээд 60 гаруй цаг өнгөрчээ. Эхнээсээ иргэдийн бие муудсан гэнэ. Гэсэн ч тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах улс төрийн өлсгөлөнгөө үргэлжлүүлж, гэрээслэл бичин хүргүүлэхээр болжээ. 

Маргааш Их хурлын дарга М.Энхболд ямар нэгэн шалтгаанаар огцрохгүй байвал хурцын хурц тэмцэлд шилжинэ гэдгээ дээрх таван гишүүн дуулгалаа.