Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрынхан өнөөдөр Нигер улсын иргэнийг хар тамхины хэрэгтэй холбогдуулан ажлын байран дээр нь баривчлах ажиллагаа явууллаа. Шуудан илгээмжээр 300 сая орчим төгрөгийн хар тамхи дамжуулж оруулж ирснийг нь илрүүлжээ.
Нигерийн иргэн нь Монгол Улсад гадаад хэлний сургалтын төвд багшилдаг бөгөөд түүний хамсаатан болох мөн гурван нигерийг саатуулсаан байна.