ТББХ М.Энхболдыг чөлөөлөх асуудалд санал тэнцлээ

ТББХ М.Энхболдыг чөлөөлөх асуудалд санал тэнцлээ

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалаа. Гишүүдийн санал 8:8-аар тэнцсэн юм. Тодруулбал, санал хураалтад ороцлсон 17 гишүүний найм нь дэмжиж, найм нь дэмжээгүй бөгөөд нэг гишүүний санал хүчингүйд тооцогдов.

Хуулийн дагуу цаасаар нууц санал хураалт явуулж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Б.Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулсан юм. Тооллогын комиссын даргаар Д.Хаянхярваа томилогдсон. Ингээд санал хураалт тэнцэж, байнгын хорооны хуралдаанаар тооллогын комиссын саналыг дэмжих боломжгүй гэсэн саналын томъёоллоор чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.