Л.Энх-Амгалан шинэ дарга томилогдтол түр УИХ-ыг даргална

Л.Энх-Амгалан шинэ дарга томилогдтол түр УИХ-ыг даргална

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын таван гишүүн УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барьж, чуулганаар өнөөдөр хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон 65 гишүүний 66,2 хувийн саналаар М.Энхболдыг огцруулаад байна. Дараагийн шинэ дарга томилогдтол дэд дарга Л.Энх-Амгалан УИХ-ыг түр даргална. УИХ дахь МАН-ын бүлэг дараагийн даргын нэрийг оруулж ирж хэлэлцүүлэх ийм зохицуулалттай юм.